Гадаад мэдээДЭЛХИЙ

Америкчууд эдийн засагтаа санаа зовж байгаа тул Трампын рейтинг багахан буурлаа

Америкчууд эдийн засгийн чиглэлдээ санаа зовж байгаа тул Доналд Трампын рейтинг сүүлийн өдрүүдэд бага зэрэг буурсан байна. Трамп шинээр хэд хэдэн гаалийн татвар тавина гэж мэдэгдээд байгаа билээ.

“Reuters” агентлаг болон “Ispos” фирмийн хамтран явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 44 хувь нь Трамп ерөнхийлөгчийн хувьд хийж буй ажлыг дэмжсэн хариу өгсөн байна. Тус санал асуулгыг зургаан өдрийн турш явуулж, мягмар гарагт /2025.02.18/ хаажээ.

Тэдний нэгдүгээр сарын 24-26-ны хооронд явуулсан санал асуулгаар энэ үзүүлэлт 45 хувь байсан юм. Харин нэгдүгээр сарын 20-21-ний хооронд явуулсан санал асуулга 47 хувьтай гарч байжээ. Харин ерөнхийлөгчийн хувьд хийж буй ажлыг нь дэмжихгүй байгаа хүмүүсийн тоо ихээр нэмэгдсэн юм. Түүний бүрэн эрхт хугацаа дөнгөж эхлэх үед санал хураалтад оролцсон хүмүүсийн 41 хувь хийж буй ажлыг нь дэмжихгүй байна гэж хариулжээ. Харин хамгийн сүүлийн санал хураалтаар оролцогчдын 51 хувь дэмжихгүй байна гэсэн юм.

Санал асуулгад оролцсон хүмүүс Трампын цагаачлалын бодлогод харьцангуй нааштай хандаж байгаа аж. Оролцогчдын 47 хувь нь хууль бус цагаачдыг албадан гаргахыг нэмэгдүүлэхийг дэмжжээ. Харин эдийн засгийн чиглэл буруу байна гэж бодох америкчуудын тоо нэмэгдсэн байна. Нэгдүгээр сарын 24-26-ны санал асуулгаар эдийн засаг буруу чиглэлтэй байна гэж оролцогчдын 43 хувь нь хариулжээ. Харин хамгийн сүүлийн судалгаанд оролцогчдын 53 хувь эдийн засаг буруу чиглэлд орсон гэж бодож буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөхдөг Трамп

Пав патрол
Пав патрол
Reply to  Зочин

Порно жүжигчинг шаан жаргагч трамп

Холбоотой мэдээ

Back to top button