АНУ-ын Эрүүл мэндийн яам Трампын зарлигийн дагуу хүн хоёр хүйстэй гэж тодорхойлж эхэлжээ
АНУ-ын Эрүүл мэндийн яам Ерөнхийлөгч Доналд Трампын зарлигийн дагуу хүн эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйстэй хэмээн тодорхойлолтоо шинэчилсэн байна. Роберт Ф. Кеннеди Жуниор АНУ-ын эрүүл мэнд хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа хийсэн анхны ажлуудын нэг нь энэ байв.
Кеннеди “Энэ захиргаа эрүүл ухааныг сэргээж, холбооны засгийн газарт биологийн үнэнийг сэргээж байна. Өмнөх захиргаа жендерийн үзэл суртлыг нийгмийн амьдралын бүхий л талбарт оруулахыг оролддог бодлого дууслаа” гэж хэлжээ.
АНУ-ын Эрүүл мэндийн яам мөн Трампын өөр нэг тушаалыг биелүүлж насанд хүрээгүй хүмүүст хүйс өөрчлөх эмчилгээ хийхээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Үүнд бэлгийн бойжилтыг зогсоох эм, хормон, хүйс солих мэс заслаас сэргийлэх зэрэг багтаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо л зөв гольдролдоо орж бна
Гомо лесби гэдэг чинь хүн үүсэхэд л байсан, байгаа, цаашид ч байна, ганц хүн гэдэг зүйлийн хувьд төдийгүй адгийн нэг муу тахиа шувуу хүртэл том эр нь жижиг эрийгээ хүчинддэг л юм билээ