Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын захиргаа хүнсний талоноос түргэн хоолыг хасахыг хүсэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа бага орлоготой гэр бүлүүдийн авдаг хүнсний талоноос түргэн хоолыг хасахыг хүсэж байна. АНУ-ын Эрүүл мэнд хариуцсан нарийн бичгийн дарга Роберт Кеннеди Жуниор, Хөдөө аж ахуй хариуцсан нарийн бичгийн дарга Брук Роллинз нар “SNAP” буюу Хоол тэжээлийн нэмэлт тусламжийн хөтөлбөрөөс түргэн хоолны төрлийн зүйлсийг хасахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

“SNAP” нь сая орчим америкчуудад хүнсний тусламж үзүүлдэг 113 тэрбум ам.долларын хөтөлбөр. Кеннеди тус хөтөлбөрөөс түргэн хоолыг хасахыг хамгийн дэмжиж байгаа юм. Тэр АНУ-ын засгийн газрыг тус хөтөлбөрөөр дамжуулан хийжүүлсэн ундаа, боловсруулсан хүнсний талон олгохыг зогсоохыг уриалсан байна.

Тэр өнгөрсөн долоо хоногт “Fox News” агентлагт хэлэхдээ “Бодлогоо өөрчлөх хэрэгтэй гэж бодож буй нэг газар бол SNAP хөтөлбөр, хүнсний талон, сургуулийн үдийн цай. Эдгээр бодлогын төлбөрийг ихэнхдээ холбооны засгийн газар төлдөг. Бид хүмүүст хор идэхэд нь тусалж мөнгө өгч болохгүй” гэжээ. Хөдөө аж ахуй хариуцсан нарийн бичгийн дарга энэ тал дээр Кеннедитэй хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэсн юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Г�##�зуу өвгөн

Холбоотой мэдээ

Back to top button