Коксжих нүүрсний үнэ хүлээлтэд хүрэхгүй бол Хятадын санал болгосон үнээр худалдана

Оны эхэнд нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс нэг сая тонноор нэмэгдэж 449 сая ам.доллароор илүү борлуулалт хийсэн боловч үнийн хувьд 2024 оны нэгдүгээр сарын ханшаас 44 хувиар үнэ буурсан үзүүлэлттэй гарсан.
2024 онд Монгол улс хатуу коксжих нүүрс 22.6 сая тонн, сул коксжих нүүрс 4.7 сая тонн, эрчим хүчний нүүрс 2.3 сая тонныг Хятад улс руу экспортложээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр дүнтэй борлуулалт бөгөөд сорчлохгүй борлуулсан нь сул коксжих нүүрс нийт борлуулалтын 17 хувийг эзэлсэн байна. Харин ЭТТ-н тайланд дурдсанаар 2024 онд баяжуулсан коксжих нүүрс анх удаа борлуулсан гэжээ.
Ганцмод боомтоор 2024 онд 11.4 сая тонн нүүрсийг борлуулснаас баяжуулсан коксжих нүүрс нэг удаа, хийн нүүрс 2 удаа, хагас коксжих нүүрс 23 удаа, эрчим хүчний нүүрсийг 18 удаа, коксжих нүүрсийг 35 удаа тус тус уул уурхайн биржээр арилжаалсан байна.
Оны эхний улиралд нүүрсний үнэ унасантай холбоотойгоор цаашид Монголоос экспортлох коксжих нүүрсний үнэ хэрхэх төсөөллийг “Эрдэнэ Тавантолгойн” зүгээс Хятадын гангийн эрэлт муу байгаагаас шалтгаалан 2024 онд нүүрсний үнэ тонн тутам нь 224 ам.доллар байсан нь 2025 оны эхэнд 125 ам.доллар буюу 44 хувиар буурсан ч оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өсөж эхэлнэ гэв.
Төсөөллийг, хоёрдугаар хагасаас эхлэн оны эхэн үеийн үнээс 15-20 хувиар өснө гэж таамаглажээ. Өнөөдрийн байдлаар биржээр арилжаалж байгаа коксжих нүүрсний экспортын үнэ тонн тутам нь 96 ам.доллар болж буурсан нь нэгдүгээр сарын үнээс 41 хувиар буурсан үзүүлэлт юм.
Тухайлбал, энэ онд коксжих нүүрсний үнийг 100-120 ам.долларт хүрч, цаашлаад 2026 онд 122 ам доллароос дээш өснө гэсэн хүлээлттэй байна.
Харин бодит нөхцөл байдал дээр Хятадын тал манайхаас худалдан авч байгаа коксжих нүүрсний үнэ бусад импортлогч орнуудын үнээс өндөр байгаа тохиолдолд худалдан авалтыг багасгах, үнийг буулгах сонирхолтой байх болов уу. Учир нь одоог хүртэл манайхаас худалдан авч байгаа нүүрсний бөөгнөрөл Ганцмод боомт дээр овоорч, энэ нь 4.9 сая тоннд хүрээд байгаа бөгөөд манайхаас худалдан авсан үнээр цааш дотоодын компаниуддаа нийлүүлэхэд хүндрэлтэй байгаа аж.
Иймд цаашид нүүрсний үнэ хүлээлтэд хүрэхгүй бол Хятадын талын худалдан авах саналд нийцүүлэн борлуулахаас аргагүй нөхцөл үүсэх юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газар нутгаа ухаж амьдрахдаа тулаагүй шүү тэр нутаг ус ан амьтан м�##� ахуйгаа гайхуулж амьдар
М�##�ын намын м�##�
Зөв .зөв өөр яах ч юм билээ дээ
Монголын үнэ гэж юү байсын, хужаад хадаг барьж гуйж өгдөг, хойшид ч хадаг барина. Хадаг барьсан болохоор авч байгаа болохоос монголын нүүрсээр дутахгүй.
Munhiin hursh mongolchuudiin hairtai sain ah Hytad uls#aa nuursee tal uneer ni uguuchee gej urialj bna.Hytad Oros ah nar bhgui bol mongol gej bhgui shuu !
Zaaval ogch yah geed baidag yum be baij l baig
1 жил тэсээчээ уул нь монголчууд 10 жил тэсэх чадвартай хужаа гар 6сархас 1 жил бдаг тмп 1 жил тэс тэгээд хужаа дотроо �##��##�цаж эхлээд үнэ зад тавьдаг жоохон нүүрс хадг�##�сан бгаа одоо удахгүй дуусан шүү хужааад
нүүрсийгнь бүүр битгий аваасай
Жолооч нар үнэгүй нүүрс зөөж байснаас гэртээ амарцгаа
zalhuu maani dendej ingeed bid hytad boloh ni
Бусдын дотоод асууд�##�д санаа зовоод байна уу тэд бодож уу