Top StoriesНийгэм мэдээ

Н.Сувдмаа: Улаанбурхан маш хурдан халдварладаг. Гэхдээ вакцин хийлгэсэн бол айх аюулгүй

Ойрын өдрүүдэд Улаанбурханы сэжигтэй тохиолдол манай улсад бүртгэгдээд байна. Тус халдвараас хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.

-Манай улсад гадаадаас гурван тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэн байна. Улаанбурхан гэдэг халдварын талаар яриагаа эхэлье?

-Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин.

Халдварын эх уурхай нь өвчтөн. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Ерөнхийдөө агаар дуслын замаар маш хурдан шуурхай халдварладаг. Хэрвээ халдвартай хүнтэй зөрвөл хормын дотор өвчлөнө гэсэн үг.

Ерөнхийдөө Morbillvirus–ийн удмын paramyxoviridae бүлд хамрагдах бөөрөнхий дугуй,  дан эрчилсэн РНХ бүхий вирус.  Уг вирус нь ганцхан ийлдэс хүрээтэй тул энгийн нэг валенттай вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой.Улаан бурханы үүсгэгч нь хими физикийн бодисуудад тэсвэр муутай, тасалгааны ердийн дулаанд 34 цаг хүртэл идэвхээ хадгалдаг, 50 градусын температурт 15 минут, 60 градуст агшин зуурт, нарны гэрлийн шууд туяа, хэт ягаан туяанд амархан үхдэг. Бага хэмд хэдэн долоо хоног хүртэл идэвхээ хадгалдаг.

-Манай улсад 2019 онд Казахстан улсаас нэг тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байдаг. Дийлэнхдээ гадаадын орноос зөөвөрлөгдөж байгаа харагдах юм?

-Ихэвчлэн монголчуудын очдог зүүн Азийн орнуудад халдвар маш өндөр байдаг. Халдвартай хүнтэй нэг байгууллага дотор таарвал, тэр байгууллагийн дийлэнх ажилчид нь халдвар авсан байна.

-Халдвар авахгүй байх боломж байдаг уу?

-Дархлаажуулалт хийгдээгүй тохиолдолд улаан бурханаар өвчлөх боломжтой. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100 хувь насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90 хувьд нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.

-Улаанбурхан өвчний шинж тэмдэг хүний биед хэрхэн илрэх вэ?

-Нууц хугацаа дунджаар 9-11 хоног /7-28 хоног/. Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Цаашлаад нүд салст улайж, өвдөж, зовуурилж эхэлнэ. Мөн биеэр шар будааны хэмжээтэй цайвар шаргал өнгөтэй, толбот тууралт гардаг. Эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст зэрэгт гардаг.

Энэ тууралтын онцлог нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй, өөр ямарч өвчний үед илэрдэггүй. Үүний дараа хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гарна. Эхлэл үе дунджаар 3-4 хоног үргэлжилж, төгсгөлд нь халуун хэвийн болдог. Тав дахь өдрөөс халуун улам өндөрсөж улайралтын үе даамжирч арьсаар тууралт гарч, тууралтын үе эхэлдэг. Энэ тууралт нь том толбо-гүвдрүүт, тод улаан өнгөтэй, хоорондоо нийлсэн, барсгар, харин арьсны суурь хэвийн өнгөтэй байдгаас хүүхдийн арьс улаан цоохор харагддаг.

Бага зэрэг загатнана. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, хоёр дахь өдрөөс их биеэр, гурав дахь өдрөөс үе мөчөөр гардаг.

-Биеэр гарах улаан тууралт эдгэхдээ сорив болон үлддэг үү?

-Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.

-Менингоккокт халдвар мөн биеэр тууралт гарч илэрдэг. Улаанбурхан завьжин дээр шар будааны хэмжээтэй тууралт гардгаараа ялгаатай байна тийм үү?

-Тийм ээ. Нөгөөтээгүүр менингоккокийн тууралт бол цэврүү хэлбэртэй. Харин улаанбурхан бол гөвдрүү. Энэ байдлыг нь ажиглаж ялгаж болно.

-Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор зах худалдааны төвөөр хүний хөл хөдөлгөөн асар их байна. Энэ үеэр менингоккок болон улаанбурханы халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй гэсэн. Энэ талаар?

-Менингоккокийн халдвар бол үечлэлтэй тархдаг гэхэд болно. 5-7 жилийн дараа сэргэж гарч ирдэг. Олон жилийн судалгаанаас харахад I-III саруудад халдварын тохиолдол их бүртгэгддэг. Тиймдээ ч энэ оны гуравдугаар сард оргил үе нь гэж тодорхойлж байна.

Бид ковидын үеийн амьдралаас их зүйл суралцсан. Ариун цэврээ сахихаас эхлээд, цахим золголт, цахим уулзалт зэрэгт суралцсан. Тиймдээ ч энэ сар шинийн баяраар ахмад настан болон нялхсын эрүүл мэндэд онцгойлон анхаарах хэрэгтэй. Гэр бүлээрээ улаанбурханы товлолт вакцинд хамрагдсан эсэхийг тодруулж, хэрэв хамрагдаагүй бол харьяа дүүргийн эмнэлэг болон ХӨСҮТ-д ирж хамрагдах боломжтой.

-Энэ өвчин хүндэрвэл, хүний биед ямар өөрчлөлт орох вэ?

-Насанд хүрсэн хүн тууралт багатай хэрнээ хордлогын шинж давамгайлж хүндээр өвчлөх магадлал өндөртэй. Улаанбурханы вирус дэлүүнд хамгийн их өтгөрөлтэй байх боловч хүнд үед бүх биеэр тархаж бүхий л эрхтэн системийг гэмтээнэ.  

Уг өвчний үүсгэгч вирус нь хүүхдийн дархлааг сулруулдаг тул цаг хугацаанд нь зохистой эмчилгээ хийхгүй бол амархан хүндэрч дараах эмгэгүүд үүсдэг.  

Үүнд: Уушгины гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа, чих нүдний үрэвсэл, тархи нугасны үрэвсэл үүсэх эрсдэлтэй.

-Хэдээс дээш насныхан дархлаажуулалтын вакцинд хамрагдах боломжтой вэ?

-0-9 сартай нярайгаас бусад бүх насныхан хамрагдана. Тиймээс нэн ялангуяа нялх, нярай хүүхэдтэй айлууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих хэрэгтэй.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох тэжээллэг хоол өгөх гэх мэтээр дархлааг дэмжинэ. А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр гэр бүлээрээ хэрэглэх хэрэгтэй.

А амин дэм нь уг өвчний хүндрэлээс сэргийлэхэд нэн чухал бөгөөд тухайн эмийг өрхийн эмчийн хяналтад ууна. Харин гэрийн нөхцөлд А амин дэмээр баялаг сүү, бяслаг, лууван, манжин, улаан лооль, ногоон улаан чинжүү, броклиг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Олон хүний газраар явахгүй байхыг дахин дахин сануулж байна.

Залуучуудын хувьд сайн унтаж, чанартай нойр авч, эрүүл хооллож, биеийн дархлаагаа хайрдаж, гамнаарай.

Нэмэлтээр хэлэхэд, ковидын үед бид халдваргүйжүүлэлтийн бүх зүйлийг сурсан. Одоо л түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Танд нэмэлтээр хэлэх зөвөлгөө байна уу?

-Сар шинийн баяраар гэр бүлийн төлөөллөө, айлаар явуулах, цахимаар золгох зэргийг хэрэгжүүлээрэй. Мөн айлд орсон бол хүүхдийг учиргүй ихээр үнсэх ч хэрэггүй. Эрт дээр үеэс Монголчууд нярай хүүхдийн хөлийг үнэрлэдэг байсан. Үүнээс суралцах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хахаха гуйа
Хахаха гуйа
2 сар 22, 2025 11:04

Мэнэнгээ чинь яасан бэ ????????????

Зочин
Зочин
2 сар 23, 2025 10:52

Битгий худ�##�аа ардыг айлгаад бай

Хахаха гуйа
Хахаха гуйа
2 сар 22, 2025 11:05

Улин хуцаж хонин жороол.өөрөө өмхий бөгөсөндөө вакаа шах

Зочин
Зочин
2 сар 23, 2025 18:52

Бүдүүлгээ бүү гайхуул. чам мэт нь улсын хөгжилд тушаа болдог юм.

Зочин
Зочин
2 сар 24, 2025 09:30
Reply to  Зочин

наадах чинь зүгээр нэг бүдүүлэг ч биш хөлдүү орк, ийм оркууд хэзээ ч засрахгүй, орк чигээрээ дуусна

Зочин
Зочин
2 сар 22, 2025 11:08

Zaaaaa tsahimaar zolgo ch geh shig. Shaaal utgagui yum yarih yum .Odoo ta nariin yaridag ulgert itgedeg hun baihgui.

Зочин
Зочин
2 сар 22, 2025 11:22

Зөвөө үхэр хочит монголнуудаа цахимаар золгооч заав�##� хүн сүргээрээ айл хэсч айл амьтан хүндрүүлэх хэрэггүй манай ЕС захирамжаа гаргаад цагаан сарыг хориглон хамга�##�ах гэж байна.Гохинээ за золгоод үзээрэй тэнэгүүдээ Нямбаатар нэг уурлахаараа гурван сар уурладаг байгаа шүү гөлөгнүүдээ

Зочин
Зочин
2 сар 22, 2025 14:18

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Зочинzochin
Зочинzochin
2 сар 23, 2025 17:03

tsahimaar zolgiono gej yahiig heleed bgaan?

Зочин
Зочин
2 сар 24, 2025 09:33

video call хийгээд гар утсаараа дүрсээ харж яриад золгочих л гэж байгаа байх, заав�##� айл хэсэж хэрэггүй, х�##�дварт өвчин тусахгүй, бас тараахгүй гэж

Холбоотой мэдээ

Back to top button