Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Францисын биеийн байдал хүнд хэвээр бөөрний дутагдлын эхэн үе үүсжээ

Ватикан ням гарагт /2025.02.23/ мэдэгдэл хийхдээ Пап Францисын биеийн байдал хүнд хэвээр, цусны шинжилгээгээр бөөрний дутагдлын эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн гэжээ. Түүний хоёр уушгинд хатгаа, хэд хэдэн эмгэг төрөгчийн халдвар үүссэн байгаа.

Францист амьсгалын замын хямрал үүсээд байсан бол бямба гарагийн шөнөөс хойш шинж тэмдэг нь арилжээ. Гэсэн хэдий ч тэр нэмэлт хүчилтөрөгч залгуулсан хэвээр байгаа юм. Эмч нар мэдэгдэл хийхдээ эхэн үеийн, дунд зэргийн бөөрний дутагдлын шинж тэмдэг цусны шинжилгээнээс үзэгдсэн ч хяналтад байгаа хэмээжээ. Түүний эмч нар нэмж “Эмнэлзүйн зураглал нарийн төвөгтэй байдал, эмийн эмчилгээ тодорхой үр дүн өгөхийг хүлээх шаардлагатай учир прогноз тодорхойгүй байгааг харуулж байна” гэсэн юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2025 13:02

Монголд энэ хаа хамаагүй гарыг юун ч их өдөр болгон мэдээлдэг юм

Холбоотой мэдээ

Back to top button