СПОРТ

Үндэсний паралимпын хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүүг “Алтан од”-оор шагнав

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүүг “Алтан од” одонгоор шагнахаар шийдвэрлэжээ.

Энэ дагуу тус шагналыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар өнөөдөр гардуулан өгсөн байна.

МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Паралимпын тамирчид тогтмол бэлтгэл хийхэд бэлтгэл хангах тамирчингүй асуудал тулгардаг талаар дурдаад шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл сургуулилтаа хийсэн нь паралимпын тамирчдын амжилтад эерэг нөлөө, бодит үр дүн үзүүлсэн” тухай танилцуулав.

Талууд МҮПХ-ны тамирчид “Парис 2024” олимпын наадамд онцгой амжилт үзүүлснийг цохон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан, нэгдсэн бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдүүлэх, баг тамирчдын амжилтыг ахиулахад хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button