УРЛАГ

Б.Ичинхорлоогийн хэлсэн шиг яруу найргийн уншигчид цөөрөөгүй

МУСГЗ, яруу найрагч, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нэгэн нэвтрүүлгийн үеэр “Жилээс жилд Монголд яруу найраг сонирхогчдын тоо цөөрч байна” хэмээн хэлжээ.

Харин номын дэлгүүрүүдийн худалдан авалтаас харвал өөрийг хэлэв. Тухайлбал, Интерномын шилдэг 10 номын жагсаалтын хоёрдугаарт зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн шинэхэн “Сарны толь бичиг” ном бичигдсэн бол, жагсаалтын наймдугаарт МУСГЗ, яруу найрагч, зохиолч Г.Аюурзанын яруу найргийн шинэ түүвэр “Шидийн барилдлага” бичигджээ.

Мөн Мир номын дэлгүүрийн бестселлерийн эхний хоёр жагсаалтад “Болор цом”-ын эзэн Монгол Улсын Ардын Уран Зохиолч П.Бадарчийн “Юм юмнаасаа” намтар уран бүтээл, яруу найргийн ном, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Зовсон сүү” ном багтжээ.

“Тагтаа паблишинг”-аас гаргасан яруу найргийн хэд хэдэн номоос орчуулагч Н.Энхбаярын Хятад хэлнээс хөрвүүлэн гаргасан “Орчин үеийн Хятад яруу найраг” ном, яруу найрагч, уран зохиолын орчуулагч Б.Баясгалангийн “Эдгэрэл” шүлгийн түүвэр номын дэлгүүрүүдэд хэдийнэ дууссан байна.

Номын дэлгүүрүүдээс тодруулахад долоо хоногийн бэстселлэр номын жагсаалтад багадаа 2-3 яруу найргийн ном багтдаг тухай хэлсэн юм. Ялангуяа дотоодын яруу найрагчдын шинэ номуудыг худалдаанд гармагц нь авах уншигчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэв. Иймээс тухайн яруу найрагчийн шүлгийн түүврүүдийг багцалж гаргах тохиолдол ч бий гэдгийг онцлов.

Улаанбаатар хотод болон хөдөө орон нутгуудад залуу яруу найрагчдын уншлагын клуб, эвентүүд ч мөн тогтмол болдог бөгөөд бодит байдал дээр яруу найраг сонирхогчид болон уншигчид харьцангуй нэмэгдсээр байгааг эндээс харж болно.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сайханаа
сайханаа
2 сар 25, 2025 14:20

ичинхорлоо та ажилаа сайн хийгээчээ

Зочин
Зочин
2 сар 25, 2025 14:28

Хөдөөний сайхан маанагдуу болхи хөлдүү маркийн авгай даа чааваас

Зочин
Зочин
2 сар 25, 2025 15:53

Хөдөөний жинхэнэ орк авгайдаа .Хотжих гэж их үзэж байгаа юм хөөрхий.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 09:03

Ичинхорлоод авъяас бий. Судлаачийн чадвар бхгүй. Чаддаг юмаа л хий

Зочин
Зочин
3 сар 7, 2025 15:36

Л.Өлзийтөгсийн "Сарны толь бичиг" одоогоор 4 долоо хоног дара�##�ан 1-рт бичигдэж байгаа. 2-р байр руу хараахан буугаагүй л байна

Холбоотой мэдээ

Back to top button