"Нисэх буудлын алдагдсан ачааг хямд зарна" гэх мэдээлэл нь олон улсын залилан

Цахим орчинд нэр бүхий хуурамч хаягаас агуулах чөлөөлж алдагдсан ачааг маш хямдаар зарна. Хүргэлттэй холбоос линк дээр дарж захиалга өгөөрэй гэх зар байршуулан иргэдийн төөрөгдөлд оруулж залилахаар завдаж байгаа талаар ЦЕГ-аас анхаарууллаа.
Энэ төрлийн онлайн залилан нь олон улсын томоохон онгоцны буудлуудын нэрийг ашиглан хуурамч зургаар иргэдийн анхаарлыг татдаг байна. Улмаар иргэд зарын зааварчилгааны дагуу линк дээр дарснаар цахим хаягаа алдахаас гадна залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол бусад улс, оронд ихээр бүртгэгдсэн байдаг байна.
Харин энэ удаад дээрх залилангийн зар мэдээллийг монгол хэл дээр орчуулан хуурамч мэдээлэл түгээж эхэлжээ.
Иймд тухайн хаяг нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэрийг барьсан хуурамч хаяг ба иргэдийг сэрэмжтэй байж, линк дээр дарахгүй байх. Хувийн мэдээллээ алдахаас болгоомжилж цахим орчны халдлагаас сэргийлэхийг анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэхдээ бусад улсад ийм �##�дсан ачаа, эзэн нь аваагүй ачааг дуудлага худ�##�даагаар нээхгүй авна гэсэн болзлоор зардаг нь үнэн. Хүмүүс зөндөө авдаг. Мөн шүүхийнхэн бас иймэрхүү дуудлага худ�##�даа хийдэг. Эд хөрөнгөн дээр. Гол нь жинхэнэ эсэхийг ялгах хэрэгтэй.