ЭДИЙН ЗАСАГ
Ам.доллар 3488 төгрөгийн ханштай байна

Энэ оны нэгдүгээр сард ам.долларын ханш 3430 төгрөг байсан бөгөөд сарын эхний хагаст 3440 төгрөгт хүрсэн билээ. Нэгдүгээр сарын сүүл гэхэд ам.долларын ханш хурдацтай өсөж валют арилжааны зах дээр 3485 төгрөг хүрсэн.
Харин хоёрдугаар сарын эхний долоо хоногт ам.долларын ханш 3492 төгрөг буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд ам.долларын ханш харьцангуй тогтворжиж байгаад эргээд өсчээ. Өнөөдрийн байдлаар валют арилжааны зах дээр ам.долларын ханш 3488 төгрөг, арилжааны банкуудад 3482 төгрөгийн ханштай байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.