Бизнес мэдээ

ХААН Банкны харилцагч байгууллагууд etax.mn-д үүссэн төлбөрийг интернэт банкаараа төлөх боломжтой боллоо

Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам тутамд шинэ, шилдэг үйлчилгээг санал болгодог ХААН Банк Татварын ерөнхий газар, Санхүү мэдээллийн технологийн төвтэй хамтран www.etax.mn буюу цахим төлбөрийн баримтын системд үүссэн төлбөрийн баримтын нэхэмжлэхийг байгууллагын интернэт банкаараа нэвтрэн шууд төлөх боломжтой цоо шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.

Үйлчилгээний давуу тал:

  • Байгууллага “Цахим төлбөрийн баримтын систем”-д ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөх үед дансны жагсаалтад ХААН Банкны дансаа сонгох боломжтой болсон.
  • Төлбөр амжилттай төлөгдсөний дараа и-баримт үүсэж, цахим төлбөрийн системд автоматаар бүртгэгдэнэ.
  • Нэхэмжлэхийн төлбөрийг хэд ч хувааж төлөх боломжтой бөгөөд төлөлт бүр дээр тусдаа и-баримт үүснэ.
  • Цахим төлбөрийн систем рүү нэвтрэн төлбөрийн баримтын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Та үйлчилгээний дэлгэрэнгүй зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button