Вьетнам тарифаас эмээж АНУ-ын хууль бус цагаачид гаргах ажлыг дэмжих болжээ

АНУ тариф болон визний арга хэмжээ авна гэж сүрдүүлсний дараа Вьетнам тус улсаас хэд хэдэн хууль бус цагаачдыг албадан гаргах хүсэлтийг яаралтай шийдвэрлэхээ болсон талаар нэгэн хуульч мэдэгджээ. Вьетнамын эдийн засаг АНУ-руу хийдэг экспортоос их хэмжээний хамааралтай байдаг. Тус улс АНУ-аас авах гаалийн татварын арга хэмжээнээс зайлсхийхийн тулд хийж буй хэд хэдэн алхмын нэг нь энэ боллоо.
АНУ-д амьдардаг цагаачлалын асуудал эрхэлсэн хуульч Тин Тан Нгуен хэлэхдээ Вьетнам цагаачдыг албадан гаргах хүсэлтэд 30 хоногийн дотор хариу өгөх болсон гэжээ. Урьд нь ийм хурдан хариу өгч байгаагүй гэж Тин нэмж хэлсэн юм. Тэрбээр Вьетнамын албан тушаалтнаас олж авсан мэдээллээ танилцуулахдаа Ханой АНУ-д баригдаад буй Вьетнамын 30 иргэнд зорчих бичиг баримт олгон, албадан гаргахад нь хамтран ажиллана гэжээ.
Өмнө нь Вьетнамын засгийн газар үйл явцыг сунжруулан албадан гаргах ажиллагаанд саад учруулдаг байсан учир ийм шийдвэр гаргасан нь хачирхалтай байна гэж Тин хэлсэн юм. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюзээс сэтгүүлчид Вьетнамын талаар асуухад “АНУ-д хууль бусаар амьдарч буй бүх иргэдээ тухайн улс орнууд нь буцааж авна гэж бид найдаж байна. Үгүй бол визний хориг, гаалийн татвар зэрэг үр дагавартай тулгарах болно” гэж хариулсан байна.
Вьетнамын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хоёрдугаар сарын эхээр хэлэхдээ тус улс “Гарын үсэг зурсан гэрээний дагуу иргэдээ эх оронд нь буцааж авчрах асуудлаар АНУ-тай нягт хамтран ажиллана” гэсэн юм.
Трампын захиргаа эхнийхээ сард 37,660 хууль бус цагаачийг албадан гаргасан байна. Албадан гаргасан хууль бус цагаачдын ихэнх нь Латин Америк хүмүүс байжээ. Тинд мэдээлэл өгсөн Вьетнамын албан тушаалтан хэлэхдээ АНУ-ын эрх баригчид визний хориг, гаалийн татвар тавина гэж сүрдүүлсний дараа хандлагаа өөрчилсөн гэсэн аж. Трамп гаалийн татварын тухай мэдэгдэлдээ Вьетнамыг тодорхой онцлоогүй. Харин түүний зөвлөхүүд дурдаж байсан билээ.
Тиний хэлснээр АНУ-аас нүүх тушаал сонссон 8,600 гаруй Вьетнам иргэний ихэнх нь 1995 оноос өмнө буюу Вьетнамын дайн дууссаны дараа дүрвэгчээр орж ирсэн хүмүүс байгаа аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨНӨГ ТРАМП
Худ�##� мэдээ .Вьетнам БРИКС т элсэх гэж байна. Тэгэхэар Янкуудыг тоохчгүй
Бүх үйлдвэр нь Хятад эзэдтэй ш дээр ккк