Гадаад мэдээДЭЛХИЙ

Эсэргүүцлийн дуу хийдэг Иран дуучныг 74 удаа ташуурджээ

Мехди Яррахи нэртэй Иран дуучин өөрийнх нь эсрэг үүсээд байсан эрүүгийн хэргийг дуусгавар болгох тохиролцооны хүрээнд 74 удаа ташуурдуулах ял сонссон байна. Яррахи Иран дахь эмэгтэйчүүдийн хувцаслалтын дүрмийг эсэргүүцсэн дуу гаргасан юм. Тэр 2023 онд “Your Headscarf” нэртэй дуу гаргасныхаа төлөө шүүхээр орж, 2024 оны нэгдүгээр сард эрүүгийн хэрэгт буруутгагдсан байна.

2022 онд Иран улс даяар эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жагсаал явагдсан. Яррахи тус жагсаалын үеэр хэд хэдэн дуу зохиосон юм. Тэр нэг жилийн хорих ял сонссон нь дараа шүүх үүнийг өөрчлөн цахим гавтай хяналтад байх ял болгожээ. Энэ ял нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард дуусаж, Яррахи суллагдсан юм. Харин түүнийг батлан даалтад гаргахын тулд гуравдагч этгээдийн төлсөн 15 тэрбум томаныг эргүүлэн өгөхдөө 74 удаа ташуурдах ял гүйцэтгэжээ. Яррахи энэ талаар Х дээр бичихдээ “Би 74 удаа ташуурдуулах ялыг хүлээхдээ бэлэн байна. Энэ хүнлэг бус эрүү шүүлтийг би буруушааж байгаа ч үүнийг цуцлуулах хүсэлт гаргахгүй” гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button