НИЙГЭМ

Ногоон автобусны шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

Ногоон автобусны шүүх хурал тав дахь өдрөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчдийн өмгөөлөгч нар ажлын хэсгийнхнээс асуулт асууж хариулт авсан юм. Энэ үеэр өмгөөлөгч “Тендер сонгон шалгаруулахтай холбоотойгоор байгуулагдсан гэрээ хууль ёсны дагуу явагдаагүй гэж ойлгосон" гэсэн асуултад ногоон автобусны техникийн тодорхойлолт боловсруулсан ажлын хэсгийн төлөөлөл н.Түмэнжаргал “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу явагдсан бол хууль бус гэрээ” гэдгийг тайлбарласан гэв. Мөн нэмэлтээр “Ажлын хэсгээс захиалагчид Евро-5 дизель гэсэн хөдөлгүүр болон бусад тоног төхөөрөмжийг нэмэлтээр буюу техникийн нөхцөл тодорхойлолтод оруулсан байдлаар гэрээнд өөрчлөлт оруулах эрх олгосон уу” гэсэн асуултад үргэлжлүүлэн “Евро-3 гэсний дагуу сонгон шалгаруулалт явуулсан. Евро-5 гэж заагаагүй” гэв.

Мөн ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэн “Инженерүүдийн хэлсэн санал болгоныг миний бие хурлын тэмдэглэлээр бичих үүргээр оролцсон. Харин өнөөдөр энд 8 гишүүн нь байхгүй байна. Санал гаргасан, зөвшилцсөн инженерүүдийн өмнөөс би ярих боломжгүй байна. Өмгөөлөгч нар надаас техникийн  холбогдолтой олон асуулт асууж байгаа учраас би хариулах боломжгүй юм” гэв. Шүүх хурал үргэлжилж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2025 16:11

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button