ФОТО: Нэг тэрбумаар боссон гэх "ХОРООЛЛЫН ШАР ХААЛГА"

3,4-р хорооллын зам дагуу засварын ажил өрнөөд багагүй хугацаа өнгөрч буй. Дөрвөн тербумын төсөвтэй гэлцэж байгаа тус засвар тохижуулалтын ажлын хүрээнд, явган хүний гарцны дэргэд нэжгээд тооны төмөр арк бий болсон нь цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл дагуулж эхэлсэн.
Нэг тербум төгрөгөөр боссон гэх мэдээлэл түгсэн учир, “хорооллын шар хаалга”-ны байр байдал эрхгүй гологдож байгаа гэхэд болно.
“Миний тааж байгаагаар энэ оранж хүрээнүүд шөнөдөө гарцаа доош гэрэлтүүлдэг болох байх. Тэгвэл шөнө орой хүн гарцаар гарч яваа нь харагдана, аюулгүй байдал, үзэмж талаасаа ч зүгээр”
“...Энэ гарцууд дээр зоосон төмрүүд нэг тербум төгрөгний төсөвтэй гэнэ. Алив та нар өөрсөддөө багадхааргүй мөнгөө унагаад, энийг хэдээр хийж өгөхөө хэл дээ”
“Хэдэн хадаг яндар уячихвал Ард Аюуш кинон дээр гардаг есөн эрүү шүүлт доогуур гарч буй мэт л болох юм биш үү?” гэх мэт жиргээнүүд твиттер орчинд чамгүй уншилт авчээ.
Х.ЭРХЭС
Гэрэл зургийг: М.МАНДУУЛ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.