Нийгэм мэдээ

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүллээ

Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг буюу эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг “үүрэлцдэг”. Өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг энэ өвөл нөхөж чадсан. Учир нь Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сараас тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр уг дутагдалтай хэрэглээг нөхсөн билээ. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулаад байна. Тус станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж, шөнийн цагт хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын цагаар буцаан нийлүүлдэг онцлогтой. Монгол инженер, техникийн ажилтан, албан хаагч нар станцын үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 9, 2025 10:25

Энэ хуримтлуурын станцаас Бактер их мөнгө шаасан...гүйцэтгэгчийг нь 4-5 сарын өмнө тодруулчихсан, авилга авчихсан гээд Бактер их айдастай байдаг болохоороо байнга суртчилгаа хийдэг гэсэн

Холбоотой мэдээ

Back to top button