АНУ-ын шүүгч Трампын захиргаа халсан төрийн алба хаагчдыг буцааж ажилд авахыг тушаажээ
газрын зургаан агентлагт Трампын захиргаа халсан төрийн алба хаагчдыг буцааж ажилд авахыг тушаасан байна. Трамп, Илон Маск хоёр АНУ-ын холбооны засгийн газрын цар хүрээг танахын тулд төрийн алба хаагчдыг олноор нь цомхотгож буй.
Тэгвэл дүүргийн шүүгч Уильям Алсуп АНУ-ын Батлан хамгаалах яам, Ахмад дайчдын хэрэг эрхлэх газар, Хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Дотоод хэргийн яам, Сангийн яамд туршилтын хугацаагаар ажиллаж байгаад цомхотголд орсон хүмүүсийг буцааж ажилд авахыг тушаасан юм. Алсуп хэлэхдээ АНУ-ын Боловсон хүчний менежментийн алба эдгээр агентлагууд дахь ажилчдыг бөөнөөр нь халах эрхгүй байсан ч цомхотгохыг хууль бусаар тушаасан гэжээ.
Ерөнхийлөгч асан Билл Клинтон томилж байсан Алсуп нэмж “Манай засгийн газар сайн ажилтнуудаа халж, цомхотгосон нь гүйцэтгэлээс хамааралтай байсан гэж хэлэх нь харамсалтай” хэмээсэн юм. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдэгдэл хийхдээ Алсуп ийм шийдвэр гаргах эрхгүй, захиргаа үүнд нэн даруй арга хэмжээ авна гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.