Нийгэм мэдээ
Зүүн бүсийн зарим аймгуудад ноолуурын үнэ ₮150 мянга байна

Зүүн бүсийн зарим аймгууд өнгөрсөн долоо хоногоос ямаагаа самнаж, ноолуураа борлуулж эхэлжээ.
Ингэхдээ ченжүүд нэг кг ноолуурыг ₮150 мянган төгрөгөөр худалдан авч байна.
Харин говь болон хангай, төвийн бүсийн малчид цаг агаар дулаарахыг хүлээсэн байдалтай байна.
Архангай аймгийн зарим сумдаар ноолуурын үнэ ₮130 мянган төгрөгөөс эхэлж байгаа талаар малчид мэдээлж байна.
Манай улс дэлхийн ноолуурын 46 хувийг хангадаг. Жилд дунджаар 9500 орчим тонн ноолуур бэлтгэдэг гэсэн үг. Гэхдээ дээр ноолуурын 7000 тонныг экспортод гаргаж, үлдсэнийг дотоодын үйлдвэрүүд боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож арилждаг гэх тоон мэдээлэл бий.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.