Трамп бүх улсад хариу татвар тавина хэмээлээ
						АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.03.30/ хэлэхдээ энэ долоо хоногт зарлах гэж буй хариу татвар нь худалдааны алдагдал хамгийн ихтэй 10-15 улс бус бүх орныг хамарна гэжээ. Трамп лхагва гарагт /2025.04.02/ томоохон гаалийн татвар танилцуулна гэж мэдэгдсэн байгаа. Тэрбээр аль хэдийн хөнгөн цагаан, ган, автомашин болон БНХАУ-аас орж ирж буй бүх бараанд гаалийн татвар тавьсан.
Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассет саяхан “Fox Business”-т өгсөн ярилцлагадаа худалдааны тэнцэл хамгийн муу байгаа 10-15 оронд татвар тавихад анхаарал хандуулна гэж хэлсэн юм. Трамп гаалийн татварыг эдийн засгаа шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах зам, АНУ-д ашигтай худалдааны тохиролцоо хийхэд ашиглах хэрэгсэл гэж үзэж байгаа. Гэвч тарифын улмаас үүссэн нөхцөл байдал зах зээлийг тогтворгүйжүүлж, АНУ-ын эдийн засаг уналтад орно гэх болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Хоёрдугаар сард Трамп АНУ-ын худалдааны албан тушаалтнуудад улс орнуудыг нэг нэгээр нь авч үзэн, хариу гаалийн татвар тавих санамж бичигт гарын үсэг зурсан. Өнгөрсөн долоо хоногт тэр зарим хариу татварыг багасгаж магадгүй гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп