Нийгэм мэдээ
Улаанбурханы 185 тохиолдол батлагдлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн /2025.03.31/ мэдээллээс харвал, улаанбурхан өвчний 185 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 7220 болсон байна.
Үүнээс эмнэлэгт 120 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол, гэрээр эмчлүүлж байгаа 14, сэжигтэй 141 тохиолдол байна. Харин 51 хүн эдгэрчээ. Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан хамгийн их өвчилж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчнөөс сэргийлэх үүднээс вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худ�##� мэдээлэл байна шүү вакцин ы бизнес явагдаж байна