Улс төрийн мэдээ

Ухаа худгийн асуудлыг С.Баяр хэрхэн "гэрчлэв": 50 хувийг 96 болгож ахиулсан нь харин ч ЗГ-ын амжилт

Ухаа худгийг Засгийн газрын тэмдэглэлээр "Энержи ресурс"-д өгсөн биш үлдээсэн асуудал хаврын улс төрийг тодорхойлоод удлаа. Наанаа Засгийн газар, MCS хоёр байлдаад байх шиг. Цаанаа Х.Баттулга, Ж.Оджаргал хоёрын урьдын цондон үргэлжлэх шиг, яг таг ойлгомжгүй цаг хугацаа өнгөрч байна.

Харин Ухаа худгийг 2009 онд Н.Наранхүү сайдын гарын үсэгтэй тэмдэглэлээр, "Энержи ресурс"-д үлдээснийг хууль зөрчсөн гэж З.Энхболд мэдэгдээд байгаа. Уг асуудлыг шалгаж, дүгнэлт боловсруулан УИХ-д танилцуулна хэмээж буй. Ямартай ч одоо "Ухаа худаг бол том стратегийн орд. Үүний тодорхой хувийг төр эзэмших хэрэгтэй" гэсэн амбицаар ЗГ ажлаа явуулж байна.

2009 онд Санжийн Баяр Ерөнхий сайд байсан. Ер нь манайд шударга бус асуудлыг илрүүлбэл төртэй нөхөцсөн хувийн хэвшлийг нь ялладгаас, хувийн хэвшилтэй нөхцөж өргөсөн тангаргаа умартсан төрийн зүтгэлтнүүдээ зүгээр өнгөрөөдөг жамтай.

Тэгвэл С.Баяр ам нээжээ. Тэр "Ерөнхийлөгч П.Очирбат гуай шогч наргианч хүн байсан. Нэг удаа бидэнд “Том дарга байсан хүн ямар байх ёстой” талаар ярьж билээ. “Том дарга байснаа санагалзан ажиллаж байсан орчноороо бүү хий эргэлд, одооны хэдээ бүү зовоо. Харин дуудвал оч, асуувал хариул, таваглавал хус, хундаглавал тат” гээд маг маг инээж байсан" хэмээн дурдаж.

Тэр Ерөнхий сайд байсны хувьд 17 жилийн өмнөх асуудлаар одоо ч мэдээлэл өгөхөд бэлэн, шалгаад хууль бус нь тогтоогдвол хариуцлагаа ч хүлээж чадна хэмээгээд дараах өнцгүүдийг тайлбарласан нь анхаарал татлаа.

Нэг: Тухайн үед Тавантолгойн ордыг "Энержи ресурс" 2002 оноос хойш эзэмшиж байсан. Энэ хувийн өмч гэж хуулиар явдаг. Гэхдээ төр стратегийн ордоо эзэмшье гэж хэлцэл хийж эхэлсэн.

Хоёр: Харин ямар хуулийн орчин байв. Ашигт шигт малтмалын тухай хуулийн 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болно" гэж заасан байсан.

Гурав: Нөгөө талд стратегийн ордод Тавантолгой гэж заасан болохоос Ухаа худаг гэж байхгүй.

Дөрөв: Иймд Тавантолгойн ордод төр хэлцэл хийхдээ 50 хувиас хэтрэх аргагүй байсан. Тэгсэн ч хэд хэдэн удаа хэлэлцээрт ороод, 86 ба 14 хувийн хувилбар боловсруулсан. 86 хувь төрд, 14 хувь "Энержи ресурс"-т.

Тав: Харин давуулж амбицлаад үүнийг 96 ба 4 болгож чадсан нь амжилт гэх. "Энержи ресурс"-т үлдээсэн 4 хувь нь Ухаа худгийн орд.

Зургаа: ЗГ-т өгсөн УИХ-ын чиглэлийн дагуу хэлцлийг хийсэн. Дараа нь асуудлыг УИХ-д танилцуулсан. Дангаар шийдээгүй. Бүгд тухайн үеийн боломж, хууль эрх зүйн орчинд захирагдан явсан.

Ерөнхий сайд асан С.Баяр ийм тайлбар хэлж байна. Өнөөдөр Ухаа худгийн орд дангаараа нийт бүлэг ордын нөөцийн 4 хувь байсан нь үнэн үү? гэдэг л сонин байна. Харин 50 хүртэлх хувьд нь хэлцэл хийх хуультай орчинд Тавантолгойн бүлэг орд 100 хувь "Энержи ресурс"-ийнх байхад, 96 хувийг нь буцааж авсан амжилттай л хэмээгээд буй аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 08:27

Unen l helj. Tur uurt noogdoh 96 huwia ER shig ur ashigtai ajilluulj chadku idleg uulag ni ihdeed l bgaa ni unen shdee

Зочин
Зочин
4 сар 1, 2025 08:56

Ер нь бол юм ойлгодгууд нь ойлгоод мэдээд л байгаа шүү дээ. Энэ бол Баттулгын эртний өшөө хорсол гэж үнэн бичжээ. Экс ерөнхийлөгч маань өөрийн атгаг санаагаа хэрэгжүүлэхдээ мэдээлэлгүй мэдлэггүй яг өөр шигээ массыг л ашиглах гэж оролдох юм даа. Ядаж байхад тэд нар нь олон гэж. Хамгийн харамс�##�тай нь өнөөдөр манай төр засгийн тэргүүнд Баттулга шиг хүмүүс цуглаж, тэр хүнийхээ утсан хүүхэлдэй болчих гэж.

Зочин
Зочин
4 сар 1, 2025 09:12

өөртөө л юм зохиогоод тэрнийхээ үлгэрт биднийг оруулаад яриад байндаг. Урд Хятад ард улсад ямар нэгэн үгийн өчиггүйгээр ЦААЗЛАЖ байна ийм шун�##�тай гаруудыг. Тэхээр манайд эсрэгээрээ 25 жил хорьчих хэрэгтэй. наад б�##�яар чинь ямар хүн �##�сан биш. хүүхэн эмэрч явсан хар хүүр болохоор.

Зочин
Зочин
4 сар 1, 2025 12:15

S.bayart mgl ulsd ushirhuh muu ym hiigeeguide. Harin ch erh medel ucgh itgej naidsan. Mgliin esreg turtsun hun shig bh ym. Elbegdorj ene 2

Зочин
Зочин
4 сар 1, 2025 13:14
Reply to  Зочин

Үгүйдээ, хонгор минь ! Баттулга чинь харин өнгөн дээ рэн Оросын тавиул шиг харагдавч, үнэн хэрэгтээ Хята дын хилийг нааш нь татах холын хорлогчин санаатай гаар Тавантолгой- Зүүнбаяны төмөр замыг зориуд та виулсан юм биш үү ?!
Энэ тангадын толгойд ямар шуна л шүгэлж явдагийг хэн мэдлээ.....,,

Зочин
Зочин
4 сар 1, 2025 13:06

Хэрэв монголчууд бид, манай хуулийхан эрүүл логикоо р сэтгэх чадвартайсан бол Баярын энэ ярьсан зүйл хамгийн голтой шийдвэр юмшүү !!!
Даан ч бид чинь өнөөдөр өндөр а лбан туша�##�тай, их мөнгө хөрөнгөтэй л байгаа бол луварчин хулгайч, буг чөтгөрийг ч хамаагүй дэмжээд дава лгаа лдаг !Дараа нь бас бүүр их мөнгөтэй өөр нэг хүн гарч ирээд шаа л өөр юм ярьва л мөн түүнийг дэмжээд л жагсаад шуурчихдаг хүүхэлдэйнүүд юм доо.
ЗГ-ын тогтоолоор шийдэх юмыг протоколоор шийдсэн гэдэг чинь ердөө л ша лтаг, тэхдээ бүр утгагүй инээдтэ й ша лтаг л доо.
Энэ асууда л эргэж зөвөөрөө шийдэгдэх цаг тун удах гүй ирнээ !!!

Зочин
Зочин
4 сар 1, 2025 14:59

Геологийн. Яамны. Хуучин сайд. Ерөнхийлөгчтэй. Хамтарч. Хийсэн. Л. Хулгай. Ийм зүйлийг ойлгохгүй. Хүн бараг. Үгүй.

Арман
Арман
4 сар 1, 2025 15:00

ХАРААЛ ИДСЭН 30-ГЭРБҮЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ ХУЛГАЙЧТАЙ ЦУС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ӨНГӨРСӨН АМЬДРАЛАА ТАМ ҮДЭЭРЭЙ

Зочин
Зочин
4 сар 1, 2025 15:56

Za chi namiin dargiin suudliig eronhii saidiin suudliig Su batbold 2000000 $ zaraad uhaa hudagt horongo oruulsan gee biz dee

Зочин
Зочин
4 сар 1, 2025 17:22

Ховдгийн гай Очирбатын эхлүүлсэн хулгай ш дээ

Зочин
Зочин
4 сар 1, 2025 18:10

Энэихүнияахаараа сул явж байдгийн шоронд хий

Нүүрсчин
Нүүрсчин
4 сар 1, 2025 21:20

Өгөр өвгөн чи Америкт 10 байшинтай оффшортой .Эбитэй нийлж олон гэмгүй монгол хүнийг �##�сан.үхэж д�##�д ор.үмхий ш�##�иг

Холбоотой мэдээ

Back to top button