Гадаад мэдээДЭЛХИЙ

ЕХ-ны сайд нар Кремлийг гал зогсоох тохиролцоог сунжруулж байна гэж буруутгалаа

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гал зогсоох тохиролцоо урт, удаан үйл явцтай байх болно гэж хэлсний дараа Европын холбооны сайд нар Кремлийг гал зогсоох тохиролцоог сунжруулж байна гэж шүүмжилжээ.

Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас даваа гарагт /2025.03.31/ хэлэхдээ “ОХУ энх тайвныг хүсэхгүй зүгээр л тоглож байна. Одоо тэгэхээр бидний бодох ёстой зүйл нь хэрхэн ОХУ-д илүү дарамт үзүүлээх вэ” гэсэн юм. Харин Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски Европын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож байхдаа Украинд гал зогсоох хэлэлцээрийг хүлээн авах хугацаа ОХУ-д тавьж өгөх ёстой хэмээсэн байна.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро хэлэхдээ ОХУ үнэхээр энх тайвны замыг хүсэж байгаа эсэхээ АНУ-д тодорхой мэдэгдэх хэрэгтэй гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэрвээ ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путин удахгүй гал зогсоох тохиролцоог зөвшөөрөхгүй бол газрын тосны экспортод нь хоёрдогч хориг тавина гэж мэдэгдсэн байгаа.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 17:59

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 2, 2025 00:27

КГБ-гийн х�##�зан Чөтгөр-ХХ| зууны Гитлер-Владимир Путин дайныг зогсоох сонирхолгүй бна доо.
Трамп минь Орост шийдэмгийхэн шах�##�т үзүүлээд муу х�##�зан чекист-чөтгөрийг нам дараач ээ !
Тэгвэл чамд Нобелийн шагн�##� олгох болноо, бодоорой!

Холбоотой мэдээ

Back to top button