Гэмт хэрэг

40 настай эмэгтэй хажуу айлынхаа залууг бэр дүүтэйгээ хардаж мэсээр хөнөөжээ

Сэлэнгэ аймагт 40 настай эмэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэр дүүгээ хажуу айлынхаа залуутай хамт байхад нь хардаж, 33 настай эрэгтэйг хөнөөсөн хэрэг гарчээ.

Бид энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх үүднээс хэргийн процессыг тоймлон хүргэж байна.

Эл хэргийг үйлдсэн этгээдийн нэрийг нууцлан А гэе. Түүний хувьд өмнө нь ямар нэгэн хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байгаагүй, боловсролгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй. Ам бүл хоёр, хамтран амьдрагчийн хамт амьдардаг.

Хэрэг явдал ингэж эхэлсэн.

Иргэн Г эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд гэр бүлийн маргааны улмаас эхнэр нь хүүхдээ дагуулан хажуу айлдаа очсон байна. Улмаар иргэн Г өөрийн төрсөн эгч болох 40 настай А-г дуудаж хажуу айлдаа оржээ. Тэднийг орох үед иргэн Г-ийн эхнэр, хүүхэд, хажуу айлын залуу гурвуул байсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн 40 настай эмэгтэй А бэр дүүгээ хажуу айлын залуутай хамт орон дээр сууж байсныг харснаар маргаан эхэлжээ. Улмаар хардалтаас үүдсэн маргаан мэсээр хүний амийг хөнөөхөд хүргэсэн гэсэн үг.

Харин шүүгдэгч А " Манай бэр дүүтэй нэг орон дээр сууж байсан нь үнэн. Би маргалдаагүй, харин ч тэр залуу намайг элдвээр харааж, хүзүү боосон. Тэгээд амиа авахын тулд гарт таарсан юмаараа цохисон нь үнэн тэрийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би гэхдээ хутга, шөвөг гэж ерөөсөө мэдээгүй" хэмээн шүүхэд мэдүүлсэн байна.

Улмаар тухайн гэрт байсан гэрчүүд, хажуу айлын хүмүүс, шүүх шинжилгээний дүгнэлт, цагдаагийн мөрдлөг зэргээр 40 настай эмэгтэй А-г тухайн хэргийг үйлдсэн болохыг нотолсон.

Иймд Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлттэйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн. Шүүх хянан хэлэлцээд хүний амь насыг хөнөөсөн хэргийг үйлдсэн хэмээн үзэж 10 жилийн хорих ял оноосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2025 08:03

Oron nutgiinhan hiih ajilgui negniigee hardaj alaad bj bdag boljee duraaraa tsengetsgee

Эрэмгий
Эрэмгий
4 сар 2, 2025 08:39

Сэлэнгээс муу вм болгон гарна шүү.

Dolomgii
Dolomgii
4 сар 2, 2025 13:09
Reply to  Эрэмгий

Shaagarai muu l###r mine selengees gej shaajiin nutaggui har l###r chine

Зочин
Зочин
4 сар 2, 2025 10:24

ЯАЖААГААН ЭРГҮҮ ЧИНЬ ХАРДААД БАЙХДАА ЯАДЫН ӨӨРӨӨ ГУСУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙЖ ТЭГТЭЛ ӨӨР ХҮҮХЭНТЭЙ ГУСАЛЦАЖ ТЭГЭЭЛ АЛЧИХАЖЭЭ СЭЛЭНГИЙХЭН ЕРӨН БОЛ НЭЭГ ИХ ГАВИХГҮЙ ХИРНЭЭ ХУДЛАА ДАЛЧИГНАЖ АТАМАНЫ ДҮРД ТОГЛОНО.ГӨЛӨГНҮҮДЭЭ АЯТАЙХАН БАЙГААРАЙ НЭГ НЭГНИЙГЭЭ АЛААД БАЙХДАА ЯАДЫН ХООРОНДОО ТОХИРОЛЦООД ГРУППЭН СЕКС ХИЙЦЭН БОЛ ЮУ ГЭЖ НЭГ НЬ ШОРОНД ГӨНӨӨХ НЬ ШОРОННД БУЛАГДАХ ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button