Төвбанкны алдагдал 7,4 их наяд давсныг ОУВС анхааруулах хэмжээнд хүртэл Б.Лхагвасүрэн дуугүй сууж иржээ
2017 онд Монголбанкны алдагдалд 3 их наядад хүрэхэд Л.Золжаргалыг буруутгаж байлаа. Тухайн үед Монголбанкны тэргүүн дэд захирлаар О.Эрдэмбилэг, дэд захирлаар Б.Лхагвасүрэн ажиллаж байв. 2019 онд УИХ-ын түвшинд авч хэлэлцэж шалгана гэцгээсээр 1.2 их наяд төгрөгөөр бууруулсан байдаг. Ингэхдээ “Эрдэнэсийн сан”-даа хадгалагдаж буй түүхийн үнэт эд зүйлс болон бусад үзмэрт олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, алдагдалаа бууруулсан.
Тэгвэл 2023 оны байдлаар Монголбанкны алдагдал 2 тэрбум ам.доллар буюу 7,4 их наяд давсныг ОУВС анхааруулжээ. Б.Лхагвасүрэнг буруутгацгаах уу. Тэрбээр, 2019 оны арваннэгдүгээр сараас хойш удирдаж байна. Түүний ажиллах хугацаа 2025 оны арваннэгдүгээр сард дуусгавар болно.
2023 оны дүнгээр нийт актив 19 их наядад, пассив 26 их наядад хүрсэн бөгөөд 7,4 их наядын зөрүү үүсээд байна.
Пассив нь активийн хөрөнгөнөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар нь зөрүүг нөхнө гэсэн хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл, Төвбанкны алдагдлыг улсын төсвөөс хаах зохицуулалт бий ч, энэ заалтыг олон жил хэрэглээгүй.
Ямартай ч, Монголбанк ойрын хугацаанд УИХ-д холбогдох хүсэлтээ гаргахаар зэхэж байгаа аж.
Монголбанкнаас ямар ч хүсэлт гаргасан манай Засгийн газар үнэт цаас гаргах, улсын төсвөөс хаах боломж хомс. Нөхцөл байдал сайнгүй байгаа.
Мэргэжлийн хүрээнийхэн "Төлбөрийн тэнцлийн болон төсвийн тэнцлийн гэсэн хос алдагдал үүсэх эрсдэл үүслээ" гэж анхааруулж эхлээд байна. Валютын нөөц 4.7 тэрбум болж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын алдагдалтай гараад буй. Төгрөгийн худалдан авах чадвар суларч, ам.доллар чангарсаар. Нүүрсний орлого ч дутах нь тодорхой болов. Гэвч Сангийн сайд Б.Жавхлан нүүрсний экспортын орлогыг зэс, алтны орлогоор нөхнө, төсөв тодотгохгүй гэж гүрийсээр суугаа билээ.
Төвбанканд хяналт тавьж буй төр засаг гэж байна уу. Яагаад алдагдлыг 7 их наяд хүртэл нь явуулчихав гэдэг асуулт ойрын хугацаанд хөндөгдөж эхлэх нь ээ.
Монголбанкны хяналтын зөвлөл 2022 оны сүүлээр,
- татан буугдсан банкуудын алдагдал, авлага,
- Монголбанкны өөрийн санхүүжүүлсэн зарим актив, тэдгээрээс үүсэлтэй эрсдэлийн сан,
- Монгол Улсын гадаадад төлөх өр төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд Монголбанк БНХАУ-ын Ардын банкнаас авсан юанийн своп хэлцлийн сөрөг нөлөө
- 2022-2023 онд засгийн газрын нийт өр/ДНБ-ний харьцаа 56.6% ба 60.1% хүрсэн нь өрийн удирдлагад онцгой анхаарал хандуулах ёстой
- янз бүрийн нэртэй хөтөлбөрүүдийн санхүүжилтээс үүсэлтэй хүүний зөрүү зэрэг нь
Монголбанкны алдагдал болж, татвар төлөгчдийг хохироож буйг анхааруулж байжээ.
Улмаар хуримтлагдсан алдагдлыг бууруулах ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан аж. Гэвч нэмэргүй байсан уу. Сард хоёр сарын Монголбанкны хяналтын зөвлөл гэх сард хоёр цалинтай хүмүүсийн хяналт сул байсан уу.
Уг нь Төв банкны 50 тухай хуульд “Төв банк нь засгийн газраас хараат бус байна” гэсэн заалт бий. Гэвч тус банкны удирдлагуудын бие даасан хараат бус байдал хангагдахгүй байгаа. Хараат бус байдал алдагдаж, засгийн даалгавраар л хөдөлдөг болсон. Төвбанкны ажлыг Сангийн яам хийж байна гэж хүртэл шүүмжлүүлэх болов.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эргүү ерөөсөө ковидын үеэс Оюун-Эрдэнийн дохиогоор ажиллаж ирсэн. Хүүхэлдэй нь. Би хэлээд байгаа шүү. Оюун-Эрдэнийн тулга-лтаар энэ гар 10 гаруй их наяд төгрөг хэвлэж хууль бусаар зах зээл рүү цутгасан.
Өмнөх ерөнхий сайдууд, Сангийн сайдуудын үед ийм нөхцөл байдал үүсч байгаагүй байх шүү. Энэ улс орныг бүшр дампууруулж дууслаа даа.
Ямарч мэдлэггүй цүнх баригчдыг ажил авахаар ийм л бна шүүдээ.Боловсролтой төлөв удам сайтай хүн л бх ёстой
Энэ гоншигоносон новшийг зайлуулаач
Бусад банкууд нь өчнөөн тэрбумын ашигтай гарлаа л гээд байх юм. Төв нь болохоор өчнөөн л алдагдалтай л гэх юм . Ямар учиртай байдаг юм болдоо
Хуйвалдаан их хийдэг.арилжааны банкууд доллороо гадагш амжиж гаргаад байгаа.тэд монг.төв банкад зөрүүг шингээж чадаж байна.
Хоршоо гээд сонгуулийн мөнгийг шууд аваад арилжааны банкаар дамжуулах нэрээр тарааж байгаа хүмүүс аргагүй шүү дээ.
их хурлын даргын малчдын хоршоо хөдөлгөөн, оюунэрдэнийн санаачилсан хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд байвал улсаараа дампуурна
Зүгээр гээд гүлдийгээд суугаад байгаа биздээ
ЕСайд ард нь хамгаалаад өөрчлөхгүй гээд байгаа шүү дээ
одоо бас баахан МЕГА нэртэй хий төслүүд, маш өндөр төсөв тавьчихсан, ёстой юу ч гэхэв дээ
Дампуурцаан
Бусад хувийн банкууд нь хөнгөлттэй зээл өгч баяжаад, монгол банк хөнгөлтийн зөрүүгий нь төлж алдагдал хүлээгээд , төрийнхөн нь элдэв хөнгөлттэй зээл сэдэж нэг талдаа оноо авч нөгөө талдаа улсаа хорлоод байхлээр аргагүй биздээ
ТӨГРӨГИЙГ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГОЖ БАЙГААДАА ИЧЭЭЧЭЭ. ЧАМАЙС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛЖ БАЙГАА
Засгийн газар хариуцлага хүлээх ёстой.
Хоосон толгойтой цүнх баригч удирдахаар аргагүй дээ
Ёстой онож хэлжээ
Энэ зайлаач лалар чадахгүй ац
ЭНЭ МОНГОЛ БАНКНЫ ХЖЛГАЙЧИЙГ БАЙХ ЁСТОЙ ГАЗАРТ НЬ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ТОМ ХУЛГАЙЧ НАРЫН НЭГ
Ямар аймаар алдагдалтай юм бээ . Дампуурчээ
Хариуцлага алдсан буруутай нөхөд өөрсдөө саналаараа огцордог бол, төр нь хариуцлага тооцдог бол манай мөнгөний ханш ингэж унаж, авлига ингэж цэцэглэхгүй байсан байхдаа
ХОРШОО гээд баахан мөнгө тараачихсан .Бараг хүүгүй мөнгө тараачихаар *лдагдал үүснэ .Тэр мөнгийг тарааж байгаа хүмүүсийн ажиллагааны зард*л .... МАН ч монголыг *лж байна даа .Тэгээд их мөнгө тараачихаар мөнгөний ханш нь унана , барааны ханш нь нэмэгдэнэ .Монголчуудын нэг хүнд ноогдох өр ихэснэ .
Энэ нэг гоншигнуурыг зайлуулаад оронд нь Баярхүү докторыг тавьчихвал болох гээд бгаа юмдаа.
Орон тоогоо хэд дахин нэмсэн цомготго
Мөнгө хаачив?
Маш болгоомжтой нийгэмд сигнал өгөхгүй бол ханшийн эрсдэл айсуй!!! Баяртсайхан гэж Монгол банкны нөхөр яааж буруу сигнал өгч вальютын нөөцийг хөмөрлөө аюултай шүү!!! Иргэд нэг хуйлрвал хэдэн доллараар хамаад дуусна!!! Одоо байдал сайжиртал хэрэглээний, тэр дундаа автомашины импортыг хязгаарлмаар бн МАН- аа!!! Хайран вальютыг хуучирсан төмрийн хаягдлаар солимоор байхуу???
Ene ulsiin buh yum dampuurlaadaa huuheed
Төв банк татан буугдвал яасын? Жигтэйхэн л олон хүнтэй, том байшинтай газар байх юм.
Засгийн газар хяналтандаа авах ёстой, ер нь энэ төв банк болон энэ шүүх байгууллага засгийн газрын харьяа байх ёстой, үгүй бол улс орныг сонгогдсон засаг биш бөнкир нэртэй хэдэн шимэгч нар болон гаднаас удирдаад байна.
ҮҮНИЙГ ЗАЙЛУУЛААЧ...
ЯГ ОРК ХУЛГАЙЧ ....
Угаасаа энэ банкийг ийм чадваргүй, сэтгэлгүй хүнээр олон жил удирдуулж байгаа нь буруу шдэ. Хариуцлага алдсан энэ мэт хүмүүст хариуцлага тооцож, байх ёстой газарт нь илгээ.
Chadahgui umnuudiig ogtsruulaachee
Ajilaa hiij chadaagui humuusiin tolgoig av
Зайлуулаач
Бүрэн тоногдсон
Монголбанкны маанаг мангарууд үдэснийхээ валют төгрөгийнхөө ханшийг барьж чаддаггүй махан толгойлсон оюуны хомсдлуудын цуглуулгууд мэдэхгүй байх нь аргагүй юм даа
Мааш их ашигтай байгаашдээ яагаад худлаа яриад байдаг юм бэ та нар ард иргэдээ цөлмөж байгаашдээ та нар
Энэ дампуу нөхөр
Монгол банк2 дампуурлаа
Лхагвасүрэн урдах ажлаа хийж чадахгүй яая гэж байж ахмадуудын тэтгэврийн зээлийг хорьдог хэн бэ ,хүний эрхэнд халдаад бгаа юм уу дурак аа ,хэдэн төгрөгөө ахмадууд бид өөрсдөө шийдьё
Анхнаасаа их буруу хүнээ сонгосон юм .
Мөнгөөр томилогдсон мэдлэг чадваргүй, хоосон толгой юу хийж чадах билээ
энэ улс сөнөлөө яана даа яана, нэгмөр сөнөчөөсэй, доодос нь ихэсээ барьж дуусгана биз
МБ-ны бие даасан бодлого гэжюуч байхгүй Мөнгөний ханш дэлхийд хамгийн сул, гадаад худалдааны тэнцэл алдагдсан гэтэл алт олборлолтоор дэлхийд эхний байруудад орж явдаг банкны бүтэц хамгийн данхгар алдагдалтай ажилладаг байнга мөнгө үйлдвэрлэнэ үйлдвэрлэж буй мөнгө нь 3500 нэгжээр нэг нэгж & худалдаж авна. Манай нэг төгрөг үйлдвэрлэх тээвэрлэх эмхлэх ба цэгцлэх хадгалах гүйлгээнд оруулах эргээд татан төвлөрүүлэхэд хиччинээн төгрөгийн урсгал зардал гарч хиччинээн хүн хүч тухайн ажил үүргүүдийг гүйцэтгэж байгааг ойлгоход толгой хүрэхгүй юм. МБ МУ-ын мөнгөний бодлогын байгууллага алдаатай бодлого буюу бие дааж ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс өрөнд орж ард түмний төлсөн татвараас өрийг нь төлж байхад хариуцлага тооцохгүй эсрэгээрээ өндөр цалин авч албан тушаалтан шууд бие биенээ шагнаж урамшуулж байр орноор урамшуулж төсөвт асар их алдагдал нэмж авч ирсээр хэрэгт хэрэггүй орон тооны ажилчид дэд захирлууд албадын орон тоог өөрсдөө нэмсээр цалинжуулсаар тэр ч буйхэл зарим аймагт салбарын 2 захирал (2намаас томилогдсон) нэгэн зэрэг ажиллаж байсан тохиолдол байсан. Гэтэл төсөвт ямарч хамааралгүй амиа аргалаад амьдарч буй иргэдийг утасны төлбөр, СӨХ-ийн төлбөр төлөөгүй бол нөгөө өрөндөө баригдсан МБ-ны хар дансанд бүртгэх хууль баталж мөрдөж буйг юу гэж ойлгох вэ. МБ-ны захирал бусад удирдлагууд, албадын дарга нарыг нэн яаралтай огцруулж зайлшгүй байх бүтцийн схем боловсруулж шинэ мэргэжлийн намаас хамааралгүй боловсон хүчнээр шинэчлэн зохион байгуулах асуудалыг УИХ-ын гишүүд санаачилж шийдмээр санагдах юм.
Харицлагаггүй хулгайчид хариуцлага гэж байна уу, ЗГ энэ хүний ажлыг чиглүүлээч ээ,
МАН маань манийгаа Орос ахдаа зарчихаад, малийж байж мэдэх л байх шүү !
Хятадын мэдэлд очихгүй бол их юм шүү
Хятадын мэдэлд орох бэлтгэл хангагдсан.команд л хүлээцгээж байгаа