Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ: АНУ-ын санаачилсан Украины тохиролцооны одоогийн хувилбарыг хүлээн авах боломжгүй

ОХУ АНУ-ын санаачилсан Украины дайныг зогсоох тухай тохиролцооны одоогийн хувилбарыг хүлээн авах боломжгүй гэжээ. Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хэлэхдээ тэрхүү тохиролцоо нь дайныг үүсгэсэн суурь асуудал гэж Москвагийн үзэж буй зүйлсийг хөндөөгүй учир хүлээн авах боломжгүй хэмээсэн байна. Барууны эрх баригчид Кремлийг гал зогсоох хэлэлцээг сааруулж байна гэж буруутгасан бол одоо ийнхүү Рябковын хэлсэн үг хэлэлцээ зогссон гэдгийг харууллаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд маш их уурлаж буйгаа илэрхийлж, Москва түргэн тохиролцоонд хүрэхгүй бол газрын тосны хоёрдогч хориг тавина хэмээсэн. Рябков “International Affairs” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Америкчуудын санал болгож буй загвар, шийдлүүдийг бид маш нухацтай авч үзэж байгаа. Гэхдээ бид энэ шийдлийн одоогийн хувилбарыг хүлээн авах боломжгүй” гэсэн байна.

Путин Украиныг НАТО-д элсэх амбицаа хаяж, газар нутагтаа нэгтгэсэн Украины дөрвөн мужийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Украины зэвсэгт хүчний тоог хязгаарлах гэсэн шаардлага тавьсан. Харин Киев эдгээр шаардлагууд нь бууж өгөхийг шаардсанаас ялгаагүй зүйл гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2025 09:36

Өмхий Иванууд �######�

Зочин
Зочин
4 сар 2, 2025 14:26

Ккк. Гүэй! Тэгээд бууж өгөхгүй өөр яах гэсэн юм бол?? Уул шугмандаа бол ухрангуутаа ялаад байгаа гэж бодоод байгаа юм биш үү?!

Холбоотой мэдээ

Back to top button