УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана. Иймд хуралдааны тов болон хэлэлцэх сэдвийг хүргэе.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан  “Жанжин Д.Сүхбаатар” танхмид 13.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, үргэлжилнэ/
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд 14:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудыг хэлэлцэнэ.

  • “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн сайдын мэдээллийг сонсох
  • Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан “Их засаг” танхимд 16:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох
  • Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button