Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурваст хангалттай хоол байгаа гэснийг НҮБ үгүйсгэв

Израил Газын зурваст удаан хугацааны турш хэрэглэх хангалттай хэмжээний хоол хүнс байгаа гэж хэлснийг НҮБ утгагүй зүйл гэж үгүйсгэсэн байна. Газын зурваст үйл ажиллагаа явуулж байсан Дэлхийн хүнсний хөтөлбөрийн 25 талх барих газар хаагдсан байгаа.

Гуравдугаар сарын хоёрноос хойш Газын зурваст хүмүүнлэгийн тусламж орохоо зогссон. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газар мэдэгдэл хийхдээ Хамас бүлэг барьцааны бүх хүнийг суллахаас хойш Газын зурвас руу бараа, хангамж нэвтрүүлэхгүй гэсэн байна. Үүний дараа Израил Газын зурвасыг бөмбөгдөн эхэлж, цэргээ дахин оруулсан юм.

Хүмүүнлэгийн тусламжийн нийлүүлэлтийг зохицуулдаг Израилын зэвсэгт хүчний “COGAT” мягмар гарагт /2025.04.02/ мэдэгдэхдээ гал зогсоосон хугацаанд 25,200 ачааны машин Газын зурваст нэвтэрч, 450 мянган тонн тусламж буулгасан гэжээ. “COGAT” Х платформ дээр бичихдээ “Энэ нь нэг сар гаруй хугацаанд Газын зурваст орж ирсэн ачааны машины гуравны нэг нь. Хэрвээ Хамас энгийн иргэдэд хүнсийг өгвөл тэнд урт хугацаанд хэрэглэх хэмжээний хоол хангалттай байгаа” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2025 14:50

Муу юм холуур тойрон эргэлдэгээ энэ бидэнд ямар ч хамаагүй

Холбоотой мэдээ

Back to top button