Эдийн засгийн мэдээ
ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.9 хувиар өссөн

Улаанбаатар хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.9 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос
- Хонины ястай мах кг тутамдаа 88 төгрөгөөр өсөж 17351
- Үхрийн ястай мах кг тутамдаа 32 төгрөгөөр өсөж 19919
- Шинэ сүү литр тутамдаа 8 төгрөгөөр өсөж 4790
- Цөцгийтэй тараг 15 төгрөгөөр өсөж 9412
- Алим кг тутамдаа 18 төгрөгөөр өсөж 7002
- Лууван кг тутамдаа 118 төгрөгөөр өсөж 2830
- Байцаа кг тутамдаа 44 төгрөгөөр өсөж 3061
- Хүрэн манжин кг тутамдаа 257 төгрөгөөр өсөж 4094
- Сонгино кг тутамдаа 38 төгрөгөөр өсөж 3704 төгрөг болсон байна.
Харин үхрийн цул мах 44 төгрөгөөр буурч 22394, адууны ястай мах 158 төгрөгөөр буурч 13792, өндөг 3 төгрөгөөр буурч 620 төгрөг болжээ.

З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.