НИЙГЭМ

Н.Энхбаяр: Байгалийн баялгийг төр биш, ард түмэн эзэмших ёстой

Өнөөдөр /2019.06.28/ МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга н.Тулга нар парламентад хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд намынхаа зүгээс оруулж байгаа санал, зөвлөмжийн талаар мэдээлэл хүргэлээ.

-МАН-ЫН ОРУУЛЖ БАЙГАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ НИЙГЭМД ТУЛГАРСАН АСУУДЛУУДЫГ ЗАСАХ ЧАДАМЖГҮЙ БАЙНА-

МАХН-ын дарга Н.Энхбаяр, өнгөрсөн долоо хоногт Их хурлын дарга Г.Занданшатартай уулзаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал хүргүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Тэрбээр МАН-ын хийж буй нэмэлт өөрчлөлт нийгэмд тулгарсан асуудлуудыг шийдэх чадамжгүй, буруу хэлбэр агуулгатай байна гэдэг байр суурийг баримталж байгаа аж.

 “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн. Их хурлын дарга Г.Занданшатар хүлээж аваад, биднийг уг төсөлд заавал орох ёстой гэж бодож буй саналуудаа албан ёсоор боловсруулан өгнө үү гэж хариу өгсөн. Түүний дагуу Их хурлын даргад болон ард түмэнд хандаж, өөрсдийн боловсруулсан санал зөвлөмжийн талаар мэдээлэл хүргэж байна” хэмээн Н.Энхбаяр хэвлэлийн бага хурлын эхэнд хэллээ.

“Одоогийн хийж байгаа төсөл болон манай намын дэвшүүлж буй санал хоёрыг ард түмэн мэргэн ухаанаараа ялган салгаж, тунгаана гэдэгт итгэлтэй байна”

Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх төслийн хэлэлцүүлгийг ард түмний дунд санал асуулга явуулах замаар боловсруулж, шууд ардчиллын зарчмыг баримтлах хэрэгтэйг сануулав.“Төлөөллийн ардчилал гэж байхгүй. Төлөөлөөд л эхэлбэл завхарна. Нийт ард түмнээрээ энэ төслийг хэлэлцүүлэх асуудлыг хийж өгөөч. Хийх гэж байгаа бол онолынх нь дагуу, судалгаатай хийгээч”

-БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ТӨР БИШ, АРД ТҮМЭН ЭЗЭМШИХ ЁСТОЙ-

Цаашлан, “Байгалийн баялгаа яахаа шийдэх хэрэгтэй байна, бид 27 жил бухимдлаа. Ард урд нь ямар ч гоё үг бичээд тэр шийдэл болж чадахгүй. Байгалийн баялгийг төр биш, ард түмэн эзэмших ёстой. Боловсрол, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг яах юм бэ. Өдрөөс өдөрт олон хүн эрүүл мэндээ алдаж, ядуучуудын эгнээнд шилжиж байна. Харин бид тодорхой шийдтэй байгаа”  гэсэн юм.

МАХН-ын хамт олон ард түмэн анхдагч, төр засаг хоёрдогч гэх үзэл санааг баримталж буйгаа илэрхийлсэн юм. “Өнөөдөр төр засаг анхдагч, дараа нь гадаадын иргэд, түүний дараа нь мал сүрэг, хамгийн хойно ард түмэн байна. Энэ тогтолцоогоо засаач гэсэн саналыг хүргүүлж байна” гэж мэдэгдэв.

Мөн цаашлаад “Шүүх засаглал шударга бусаар бүрэлдэн тогтдог. Шүүгчдийг хэн нэгэн эрх мэдэл бүхий субьект сонгодог нь асуудал болдог. Ард түмэн төрийн эрхийг барих учиртай учир шүүх засаглалыг ч шууд ардчиллын зарчмаар сонгох ёстой” гэдэг саналыг МАХН-ын зүгээс дэвшүүлж байгаа аж.

Х.ЭРХЭС

ШУУД ДАМЖУУЛСАН: Ч.ОТГОНБАЯР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button