Гадаад

Мьянмарт болсон газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 2700-г давлаа

Мьянмар улсын төв хэсэгт тохиосон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 2700-г давсныг тус улсын цэргийнхний зүгээс мэдэгджээ.

Тус мэдэгдэлд амь үрэгдэгсдийн тоо 2719 болсон бол 4521 хүн бэртэж гэмтсэнийг зарласан байна. Мөн түүнчлэн 441 хүн сураггүй алга болоод байгаа тул амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа.

Эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ба мягмар гарагт нийслэл Нейпьидо хотын нэгэн барилгын нурангин доор 90 гаруй цаг байсан 63 настай эмэгтэйг амжилттай аварч, эсэн мэнд гаргаж чадсан байна.

Газар хөдлөлтийн улмаас томоохон газар нутгийн хамарсан гарз хохирол учирч, олон байшин барилгууд нурсантай холбоотойгоор аврах ажиллагаа удаашралтай үргэлжлэн явагдаж байгаа ажээ.

Мьянмарт болсон газар хөдлөлт мөн хөрш зэргэлдээх Тайланд улсад мэдрэгдэж, ихээхэн гарз хохирол учруулаад байна. Тайландын эрх баригчдын мэдээлж байгаагаар нийслэл Бангкок хотод 10 мянга гаруй байшин барилга нурж, хамгийн багадаа 13 хүн амиа алдаж, 70 гаруй хүнтэй холбоо тогтоох боломжгүй буюу сураггүй болжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button