Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын рейтинг 43 хувь болж буурчээ

“Reuters” болон “Ipsos” фирмийн хамтран явуулсан санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын рейтинг 43 хувь болж буурсан байна. Энэ нь түүнийг ажлаа хүлээн авснаас хойших хамгийн бага үзүүлэлт юм. Трампын явуулж буй тарифын бодлого болон Йеменд агаарын цохилт өгөх талаарх нууц мэдээлэл задарсан нь түүний рейтинг буурахад нөлөөлжээ.

Гурван хоногийн турш явагдаж лхагва гарагт /2025.04.02/ хаагдсан санал асуулгаар түүний рейтинг хоёр хувиар буурсан байна. Өмнө нь буюу гуравдугаар сарын 21-23-ны хооронд явуулсан “Reuters”, “Ipsos”-ийн санал асуулгаар түүнийг рейтинг 45 хувьтай байсан юм. Трамп ажлаа хүлээн аваад удаагүй байхад явуулсан санал асуулгад түүний рейтинг 49 хувьтай гарсан. Түүний эхний бүрэн эрхт хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага үнэлгээ 2017 оны арванхоёрдугаар сард 33 хувьтай гарсан юм. Трампын одоогийн рейтинг түүний анхны бүрэн хугацааны ерөнхий үнэлгээнээс өндөр хэвээр байгаа аж.

Хамгийн сүүлийн санал асуулгад оролцсон хүмүүсийн 37 хувь л Трампын эдийн засгийн бодлогыг дэмжжээ. Харин оролцогчдын 30 хувь нь амьжиргааны зардал өндөр байгаа явдалтай тэмцэхээр явуулж буй Трампын бодлогыг дэмжсэн байна. Оролцогчид мөн Трампын захиргаа цэргийн нууцыг алдагдуулсныг шүүмжилжээ. Тэдний 74 хувь нь Йеменд цохилт өгөх талаар Signal аппликейшний чатаар харилцсан нь хариуцлагагүй явдал гэж хариулсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button