Гадаад
"Squid Game" цувралын жүжигчин бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр нэг жилийн хорих ял сонслоо

2021 онд дэлхийн нийтийг байлдан дагуулж байсан "Squid Game" цувралд дүр бүтээсэн О Янг Сү бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт шалгагдан нэг жилийн хорих ял сонслоо.
Өдгөө 81 настай ахмад жүжигчин театрынхаа залуу жүжигчинд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээг шалгагдаж буй. Түүнд анхан шатны шүүхээс хоёр жил тэнсэн харгалзах ял оноосон. Харин өчигдөр /2025.04.03/ давж заалдах шатны шүүхэд яллагч талаас анхан шатны шүүхийн хариуг хэвээр үлдээх, мөн нэг жилийн хорих ял оноожээ.
О Янг Сү эцсийн мэдүүлэгтээ “Өдий насалчхаад шүүх хуралд оролцож байгаадаа ичиж байна. Хүчирхийллийн чанартай ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдгээ амалж байна" гэжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ичиж байгаа нь сайн байна.
yun tsuvral ve.fashistuudiin tsuvral allaguud yum uu.mongolchuud iim balai yum uzdeggui shuu