Гадаад
Team Falcons багт m0nesy орж магадгүй

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Team Falcons-ынхан m0nesy-г авах талаар "G2" багтай тохиролцсон байж магадгүй.
Тодруулбал, m0nesy-ийн G2 багтай хийсэн гэрээ энэ онд дуусах бөгөөд гэрээ дууссаны дараагаар Falcons баг өндөр үнээр түүнийг багтаа элсүүлж байгаа аж.
Ингэснээр m0nesy ахин нэг багт тоглохоор болж байгаа бөгөөд энэхүү наймаа нь ирэх мажороос өмнө амжиж хийгдэх бололтой. Харин мажорын өмнө болох PGL Bucharest, IEM Melbourne, BLAST Rivals, IEM Dallas тэмцээнүүдэд хэрхэн оролцох талаар мэдээлэл одоогоор алга байна.
m0nesy багт орохдоо degster-ийн оронд орох юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.