Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль намууд яаран сандран бэлдэж байна

Баасан гарагт /2025.04.04/ БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргаснаар Өмнөд Солонгосын улс төрийн байдал эрс өөрчлөгдсөн.

Сөрөг хүчин болох Солонгосын Ардчилсан Нам (DPK) шинэ ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө байр сууриа бэхжүүлэхээр шуурхай ажиллаж эхэллээ. Харин эрх баригч Ардын Эрх Нам (PPP) нөхцөл байдлыг намжаах гэж оролдож байна. Тус хоёр нам урьд өмнө нь үзэгдээгүй эмх замбараагүй улс төрийн нөхцөл байдалд ажиллаж байгаа юм.

Одоо БНСУ 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахаар бэлтгэж байгаа тул намууд үүнд яаралтай бэлтгэж эхлэв. Шүүх Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласан нь Үндсэн хууль зөрчсөн, хууль бус үйлдэл байсан гэж үзсэн нь нөхцөл байдлыг Ардчилсан намын талд хүчтэй эргүүлсэн. Үндэсний Ассамблейд хамгийн олон суудалтай, Юн Сок Ёлыг ерөнхийлөгчөөр ажиллаж бай үед сөрөг хүчин байсан тус нам энэхүү боломжийг алдалгүй ашиглахаар шуурхай хөдөлж байна.

“Embrain Public”, “KSTAT Research”, “Korea Research” болон “Hankook Research” компаниуд өнгөрсөн долоо хоногт хамтран хийсэн судалгаагаар, оролцогчдын 51 хувь нь төрийн эрхийг солихын тулд сөрөг хүчний нэр дэвшигчийг дэмжинэ гэж хариулсан юм. Харин оролцогчдын 33 хувь нь эрх баригч намын нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлжээ.

Ардчилсан нам өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд маш бага хувиар ялагдсандаа даага нэхэх сонирхолтой байгаа юм. Олон нийтийн үзэл бодол эрх баригчдын эсрэг байгаа нь төрийн мэдлийн шилжилтийг гүйцээх боломж билээ. Ардчилсан намын удирдлагууд цэргийн онц байдлыг олон нийт эрс эсэргүүцсэн гэдэгт итгэлтэй байгаа тул энэ удаагийн сонгуулийг зүүн барууны тэмцэл биш, харин ардчилал ба дарангуйллын сонголт болгож тодорхойлохоор зорьж байна.

Харин Ардын хүч нам Юн Сок Ёлыг огцруулснаас үүдсэн хүнд цохилтоос сэргэхээр ажиллаж байгаа юм. Юн Сок Ёлыг дэмжигч болон эсэргүүцэгч бүлгүүдийн дотоод зөрчил нэмэгдэж, намын удирдлагууд олон нийтийн итгэлийг дахин олж авах, сонгогчдод таалагдахуйц нэр дэвшигчийг гаргаж ирэх асуудалтай тулгарсан.

Ардын хүч намын зарим гишүүд эв нэгдэл, шинэчлэлийг уриалж байгаа ч, сүүлийн 10 жилд тус намын хоёр ерөнхийлөгч огцорсон гэх нэр хүндийн асуудал санал хураалтад сөргөөр нөлөөлнө гэж хүмүүс таамаглаж байна.

“Zeitgeist” хүрээлэнгийн захирал Ём Кён Ён “The Korea Times агентлагт “Хоёр нам 3–4 долоо хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах төлөвтэй байна” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button