УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана.

Хуралдаан эхлэх цаг байршил болон хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэе.

Инновац, цахим бодлогын байнгын хороо 10.00 цагаас  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэнэ.

  • Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэх
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

Нийгмийн бодлогын байнгын хороо 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хуралдаанаар дараах нэг асуудлыг хэлэлцэнэ.

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Хараат бус шинжээч томилох тухай/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 14:00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.

  • Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох
  • Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох
  • Махны экспортын асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох
  • Барагшуны нөөц, ашиглалтын талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хуралдаанаар дараах нэг асуудлыг хэлэлцэнэ.

  • Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар  Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button