Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп дайны үеийн хууль ашиглан цагаачид албадан гаргах эрхтэй боллоо

АНУ-ын Дээд шүүх даваа гарагт /2025.04.07/ тогтоол гаргахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг 1798 онд батлагдсан дайны үед л ашиглагдаж байсан хуулиар Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд гэх цагаачдыг албадан гаргах эрх олгожээ.

Гуравдугаар сарын 15-нд Вашингтонд байрлалтай шүүгч Жеймс Боасберг Трампыг “Харийн дайсны хууль”-ийг ашиглахыг түр хугацаагаар хориглосон юм. Трамп энэхүү хоригийг цуцлах хүсэлтийг АНУ-ын Дээд шүүхэд гаргасныг нь 5:4 саналын харьцаатай цуцлах шийдвэр гаргажээ. Трампын захиргаа шүүгч Боасбергийг  үндэсний аюулгүй байдлын төлөө ерөнхийлөгч шийдвэр гаргах эрхэнд халдсан гэж буруутгасан юм. Дээд шүүх ийм шийдвэр гаргахад консерватив үзэлтэй шүүгчид тус болсон байна.

Хэдийгээр Трамп эрхийг нь олгосон ч Дээд шүүх хязгаарлалт тавьж, зөвхөн шүүхинй хяналт дор л “Харийн дайсны хууль”-ийг ашиглан цагаачдыг албадан гаргана гэдгийг тусгаж өгчээ. АНУ-ын Дээд шүүхэд зургаан консерватив, гурван либерал үзэлтэй шүүгч бий. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа томилсон Консерватив үзэлтэй шүүгч Эми Кони Баррет болон гурван либерал шүүгч эсэргүүцсэн санал өгсөн юм.  

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2025 14:44

Трамп ах манай хэдэн акул хулгайч нарыг чихдээд өшиглөөд явуулчих

Зочин
Зочин
4 сар 8, 2025 16:32

Жомбого Трамп

Иргэн.
Иргэн.
4 сар 8, 2025 16:51
Reply to  Зочин

Тэнэг ч амьтан бол доо

Зочин
Зочин
4 сар 8, 2025 20:05

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button