НийгмийнНийгэм мэдээ

Хэмжилт, шинжилгээний дүн: Ураны улмаас хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй

Сүүлийн үед олон нийтийн цахим орчиндцацагдаад байгаа “...уранаас үүдэлтэй байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлж байна...” гэх мэдээлэл цацагдах болсон.

Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумдад2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр холбогдох асуудлыг тодруулах, нягтлан шалгах, дүгнэлт гаргах, олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэх зорилгоор 

  • Засгийн газрын ХЭГ-ын Бүс, орон нутгийн удирдлага зохицуулалтын газраар ахлуулсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,
  • Усны газар,
  • Мал эмнэлгийн ерөнхий газар, 
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,
  • Цагдаагийн ерөнхий газар,
  • Цөмийн энергийн комиссын ажлын алба,
  • Стандарт хэмжилзүйн газрын Цацрагийн хяналтын лаборатори,
  • “Мон-Атом”ХХК болон орон нутгийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүн иргэд, малчидтай газар дээр нь уулзаж, холбогдох чиглэл бүрээр хэмжилт, шинжилгээ гүйцэтгэж ажиллалаа.

Мал эмнэлгийн ерөнхий газар:

Улсын Мэл эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хийгдсэн шинжилгээгээр Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн дутуу төрсөн ихэр ишигний ураг мөн тус сумын 1 дүгээр багийн малчин Н.Батбаатарын ургийн гажигтай төрсөн хурганы дээжид хийсэн шинжилгээгээр хүнд метал, цацраг идэвхт бодис хэвийн хэмжээнээс бага байна.

Цацрагийн хяналт, шинжилгээний талаар:

Ажлын хэсэгт Цөмийн энергийн салбар, чиглэлийг төлөөлж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын мэргэжилтэн, Стандарт хэмжил зүйн газрын Цацрагийн хяналтын лабораторийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр хүн,малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд цацрагийн сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тодруулах зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумдын нэр бүхий малчин иргэдийн хаваржаа, хүн, малын ундаалдаг гар худаг, малын хашаа, малын бэлчээр зэрэг нийт 13 цэгт гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж, тус цэгүүдээс байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотоп тодорхойлохоор хөрсний 14 дээж, ундны усны 7 дээж, судалгааны зорилгоор усны 7 дээжийг тус тус авч, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан.

Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус бүс нутгийн хүн малын ундаалдаг гүний худаг, малын хашаа, малын бэлчээрт газар дээр нь хийсэн гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн байгалийн цацрагийн дэвсгэр түвшин болох 0.20 мкЗв/ц хэмжээнээс хэтрээгүй буюу 0.03-0.13 мкЗв/ц гэсэн үзүүлэлттэй байсан. 

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний Лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид хүргүүлсэн хөрсний дээжүүдэд агуулагдах цацраг идэвхт изотоп Кали, Уран, Тори-ийн хэмжээ 8-1000 Бк/кг байгаа нь Цацрагийн аюулгүйн нормд заасан цацрагийн хяналтад байх шаардлагатай хамгийн бага утга (U238, Th232-1000 Бк/кг, К40-10000 Бк/кг)-аас бага буюу Монгол орны хөрсөнд агуулагдах байгалийн цацраг идэвхт изотопын дундаж хэмжээнд байна.

Хүн малын ундаалдаг гүний худгийн уснаас авсан дээжүүдэд байгалийн гаралтай цацраг идэвхт изотоп Радоны хувийн идэвх 2-85 Бк/л хэмжээтэй байгаа нь MNS:900-2018 стандартад заасан ундны усны цацрагийн аюулгүйн үзүүлэлт 100Бк/л -ээс  хэтрээгүй үзүүлэлттэй гарсан байна.

Усны газрын Усны хяналтын төв лабораторийн дүгнэлт:

Улаанбадрах сумын 2, 3-р баг болон Сайншанд сумын 5-р багийн нутагт орших малчдын унд ахуйн гүний худгааснийт 8 ширхэг усны сорьц авч, ерөнхий хими, микро элемент болон бичил амь судлалын шинжилгээ хийлээ. Мөн сумын 2 болон 3-р багын малчдын унд, ахуйн хэрэгцээндээ ашиглаж буй нийт 5 гүний худгийн усанд гидрохимийн нарийвчилсан шинжилгээ хийхэд сул шүлтлэг орчинтой, хатуувтар, шорвог усны ангилалд хамаарч байна. 

Тухайн аймаг нь гадаргын усны урсацгүй, гүний уснаас тэжээгддэг мөн Монгол орны газрын доорх усны зүй тогтол хойноос урагш чиглэлд эрдэсжилт нэмэгддэг, хамааралтай. Ихэнх сумын нутагт газрын доорх янз бүрийн эрдэс, чулуулгийн орд ихтэй тул гүний усыг сонгомол элементүүдээр баяжуулан эрдэсжилтийг нэмэгдүүлж байна гэж үзэж байна. 

Эдгээр хэмжилт, шинжилгээнүүдийн дүнгээс харахад тухайн бүс нутгийн хүн ам, мал амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөлгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 8, 2025 18:00

Ямарч тохиолдолд уран олборло, газрын хөрсөнд хүчил шахахыг хэзээ ч Монголын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй, олборлохоор улайрах, энэ санаагаа зогсоохгүй бол их хур�##�, засгын газрыг тараахыг монгол улс даяар бүх ард түмэн нэгэн зэрэг жагсах, шаардах, тэмцэх бүх аргаар хайр, найргүй тэмцэх ёстой. Өнөө үед уран ашигл�##�тын технологи тийм ч сайн биш байгаа, атомын цахилгаан станцын хор уршгыг ойлгоод дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчний технологи руу ороод явж байна шүү. ураны тогломыг энэ мафын бүлэглэлийн засгын үед биш, харин хэдэн зууны дараа цаг нь ирэхээр, технологи нь сайжрахаар дараа дараагийн үед л шийдэг. Засгын газар Монголын ард түмний төлөөлөл, ирэхийг гүйцэлдүүлэх эрхтэй болохоос биш Францын засгын газрын өмнө үүрэг хүлээгүй шүү. Францын засгын газрын өмнө үүрэг хүлээсэн төрд шург�##�сан этгээд байгаа бол огрох, ял эдлэх ёстой. Төрийн хуулиар, монголын ард түмний ёс зүйн хууль, шадрага ёсоор хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.

Зочин
Зочин
4 сар 8, 2025 18:15

Эзэндээ үнэнч �##�батууд нь ерөнхий сайдынхаа заавраар харыг цагаан , цагааныг хар болгон яаж л бол яаж хувиргана шдэ энэ комисс гэгч нь олон түмнийг гөлөг төөрүүлэх гэж бга юм шиг хуурахыг санаархаж бна. Комисс гаргахдаа тулб�##� ш�##� өөр өнцгөөсс ЗГ-ын нэг ч төлөөлөл орохгйгээр хөндлөнгийн хүмүүс бвл үнэнд ойртох бх. За тэгээд гарсан дүгнэлт нь ш�##� худ�##� . Ургийн гажигтай м�##� төрнө гэдэг чинь "уран"-д хордсон бна гэдгийн том нотолгоо юм шүү Яагаад гэвэл тэр уран чинь хүн , амьтан, амьд байг�##�ийн генийн өөрчлөлтйг бий болгож хордуулж бдг юм. Ерөөсөө энэ "уран" хоргүй гээд бга хүмүүст тэр Улаанбадрахын хордсон худгаас усыг авч ирж уулгах , мөн тэндэхийн хордсон м�##�ын махаар хоол хийж идүүлэх хэрэгтэй Яг үнэндээ эдгээр новшнуудаас хэн нь ч ууж идэхгүйдээ.

Зочин
Зочин
4 сар 8, 2025 20:17

Ийм дүгнэлт гаргах гэж л " ийм комисс " байгуулаа биз дээ , байд�##� бол ша�##� өөр Ураны т�##�аар дүн шинжилгээ хийх түвшинд хүрсэн цөөн хэдэн улс л бий ....

Зочин
Зочин
4 сар 9, 2025 07:41

Яагаад Улаанбадрах суманд янз янзын төл гараад байгаа т�##�аар суд�##�гаа байна уу. Тэр орчмын зээр, гөрөөс тэгээд зүв зүгээр л өөрсдөө бөөнөөрөө амиа хорлоод байна уу. УБ-н утаагаа шинжилж чадахгүй байж Уран шинжилчихсэн үү.

Холбоотой мэдээ

Back to top button