Нийгэм мэдээ

Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төвд” эмч нар үнэгүй үзлэг хийлээ

Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-ийн асаргаанд буй нийт ахмадын 68 нь хэвтрийн, 112 нь байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг байна.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 5-ний өдөр ГССҮТ-өөс эмч ажилчид очиж ахмадуудад тусламж үйлчилгээ үзүүлжээ.  

Энэ үеэр хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сэтгэл зүйчийн зөвлөгөөнд хамруулсан байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна ГССҮТ-ийн хамт олноос цугларсан хандиваар аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлсийг өгчээ.

Т.ӨЛЗИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button