ГадаадНийгэм мэдээ
Инстаграмд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр нүцгэн зураг болон лайв хийхийг хориглолоо

Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо.
Америкийн "Meta" компани өчигдөр /2025.04.09/ нийгмийн сүлжээний платформуудыг нь ашиглаж буй хүүхдүүдэд зориулсан аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдээ танилцуулах үеэр ийнхүү мэдэгдсэн байна.
Мөн "Facebook", "Messenger" дээр 18-аас доош насны хэрэглэгчдэд зориулсан хамгаалалтын арга хэмжээнүүдийг өргөжүүлж байгаагаа мэдэгджээ. Сүүлийн үеийн өөрчлөлтүүд нь хамгийн эхэнд АНУ, Их Британи, Канад, Австралийн хэрэглэгч хүүхэд, залууст хүрэх бол цаашлаад дэлхий дахинд хүрэх юм байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.