НИЙГЭМ

Машины цонхыг хагалан ой гарантай хүүхдийг аварчээ

“Хүүхдээрээ байж гэр бүл болж тоглож байгаа хүүхдүүдэд дээр нялх хүүхэд нэмэгдэхээр юу болох вэ? Ой гарантай хүүхдээ зуны халуунд машинд түгжчихээд зугаалаад явчихдаг хүмүүсийг бурхан өршөөг. 40-70+ хүрч халдаг эд шүү дээ. Усан хулгана болтлоо хөлрөн, уйлж буй хүүхдийг хүмүүс цонх хагалан аварсан гэнэ” философи сэтгэл судлаач Б.Санчир өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.

Зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. Тухайлбал, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулдаг аж. Тиймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхдээ автомашинд үлдээхгүй байхыг анхааруулж байна. 

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button