Нийгэм мэдээ

Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүснэ

Дохио. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 11-12-нд шилжих шөнө Дорнод, Сүхбаатарын өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

 2025 оны 04-р сарын 11-ний 20 цагаас 2025 оны 04-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Сэлбэ голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгаар -8...-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн,

Өдөртөө нутгийн баруун хагаст дулаарч, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0...+5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр +11...+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +18...+23 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -11…-13 градус хүйтэн, өдөртөө дулаарч +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 12, 2025 13:36

Na neg medeegee 7honogooron gargachihaach ee 1 neg

Иргэн
Иргэн
4 сар 18, 2025 13:12

Юуугаа солиороод бн аа!!

Холбоотой мэдээ

Back to top button