ОХУ-ын талд байлдаж буй Хятад иргэд хөлсний цэргүүд гэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ ОХУ-ын талд дор хаяж 155 Хятад иргэн байлдаж байгаа гэсэн юм. Тэгвэл Америк болон барууны тагнуулын мэдээлэлтэй АНУ-ын албан тушаалтан хэлэхдээ Украинд байлдаж буй Хятад иргэд нь хөлсний цэргүүд, БНХАУ-ын засгийн газартай холбоогүй гэж “Reuters” агентлагт хэлжээ.
Харин БНХАУ-ын зэвсэгт хүчний офицерууд дайнаас тактикийн сургамж авахын тулд Бээжингийн зөвшөөрөлтэй ОХУ-ын фронтын шугамын ард байгаа гэсэн юм. ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украин руу цэргээ оруулахаас хэдхэн хоногийн өмнө Бээжин, Москва хоёр хязгааргүй түншлэлийн харилцаа үүсгэснээ зарласан билээ. Вашингтон Бээжинг Москвад цэргийн чухал электроник нийлүүлж Украинд дайн хийхэд нь тусалдаг гэж хэд хэдэн удаа буруушаасан. Харин БНХАУ үүнийг үгүйсгэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ц�##�ин нь сарын хэдэн ёон бэ, өдрийн 3 хоолтой юу, хоолноос гадна х�##�аасны мантуу, шар сүүлтэй гятад тамхи өгөх үү
Хятадын Армийн цэргийг тэгж л Оросын т�##�д оруулана шүү дээ,өөр арга �##�га
Жомбого Трамп
Украйнд хэдэн зуун хөлсний цэргүүд байгааг яагаад Ройтерс мэдээлэхгүй байгаан. Барууны тархи угаолт гэж энэ