Эдийн засгийн мэдээ

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөв

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2025 оны гуравдугаар сард 204.6 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувь, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөхоны мөн үеэс 11.2 хувиар өсөхөд хуурай замын бусад тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 27.4 хувь, шуудан, зарлага, элчийн үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэгчийн үнэ 16.9 хувь, агаарын тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 12.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2025оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.2 нэгж хувиар өссөны 5.8 нэгж хувь (51.9%)нь агаарын тээврийн салбарын үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button