Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өслөө

Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2025 оны гуравдугаар сард 124.6 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсөж, өмнөх сараас өөрчлөлтгүй байна.
Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсөхөд кино, видео, телевизийн хөтөлбөрийн үйлдвэрлэл, бичлэг хийх болон хөгжим, ая үйлдвэрлэх үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 80.4хувь, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 37.1 хувь, мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 22.3 хувь, компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 11.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2025 оны 3 дугаар сард 5.1 хувь гарсны 2.0 (39.2%) нэгж хувь нь өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйлажиллагаа байна.

З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.