Нийгэм мэдээСПОРТ

Цуврал дуусах уу, үргэлжлэх үү

Өнөөдөр "Бишрэлт Металл" болон "Эс Жи Эйпэс" багуудын аль нь финалд шалгарахаа шийднэ.

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хагас шигшээгийн тоглолтууд үргэлжилж буй.

Тэгвэл өнөөдөр /2025.04.16/ "Эс Жи Эйпэс" болон "Бишрэлт Металл" багийн зургаа дахь тоглолт болно. Одоогийн байдлаар "Эс Жи Эйпэс" баг цувралыг 3:2 гэсэн харьцаатайгаар тэргүүлж байгаа. Өмнөх удаагийн тоглолтоор "Бишрэлт Металл" багийнхан ялалт байгуулж, цувралыг илүү өрсөлдөөнтэй болгож байна.

Энэ удаагийн тоглолтоор "Бишрэлт Металл" баг ялалт байгуулвал цуврал тэнцэнэ. Ингэснээр дахин нэг тоглолтын тов гарна. Цуврал эхлэхтэй зэрэгцэж, зүүн азийн орнуудын "BCL" тэмцээнд "Бишрэлт Металл"-ынхан оролцсон

Өнөөдрийн тоглолт хоёр багийн хувьд шийдвэрлэх тоглолт. Хэрвээ "Эс Жи Эйпэс" баг ялалт байгуулвал финалд шалгарна. Ингэснээр "Хасын Хүлэгүүд" багтай өрсөлдөнө. Эсэргээрээ "Бишрэлт Металл" баг ялалт байгуулвал дахин тоглолт товлогдоно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button