ОХУ-ын төрөлтийн түвшин 200 жилд байгаагүй хэмжээгээр буурчээ

ОХУ-ын эрх баригчид төрөлт буурч байгааг зогсоохын тулд уламжлалт үзлийг дэмжих бодлого, үр хөндөлтийг хязгаарлах арга хэмжээ, олон хүүхэдтэй байхыг уриалсан санаачилга зэрэг хэд хэдэн аргуудыг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ эдгээр оролдлого тийм ч сайн үр дүн үзүүлэхгүй байгааг сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүд харуулж байна. ОХУ-ын төрөлт хэдэн зууны өмнөх түвшинд хүртэл буурчээ.
ОХУ-ын засгийн газрын статистикийн агентлаг Росстат мэдээлэхдээ 2025 оны нэг, хоёрдугаар сард нийт 195 мянган хүүхэд төрсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар буурсан үзүүлэлт юм. Хоёрдугаар сард төрөлт огцом буурч, өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар буурч 90 мянган хүүхэд төрсөн байна.
Зарим бүс нутагт төрөлт буурах нь илүү эрчимтэй явагдах болов. Тухайлбал, Архангельскийн мужид төрөлт 18.7 хувь, Карелийн Бүгд Найрамдах Улсад 19.4 хувь, Орёл мужид 18.6 хувь, Костромад 21.6 хувь, Смоленск мужид 26.6 хувиар тус тус буурсан юм.
Хүн ам зүйч Алексей Ракшагийн тооцоолсноор, 2025 оны эхний улирлын төрөлт 1800-аад оны эхэн үеэс хойших хамгийн бага үзүүлэлт байх магадлалтай юм. Харин хоёрдугаар сар сүүлийн 200 гаруй жилийн хугацаан дахь хамгийн бага төрөлттэй сар болжээ. Урьдчилсан бүртгэлийн мэдээн дээр үндэслэн гуравдугаар сард 95–96 мянга орчим хүүхэд төрсөн байх боломжтой гэж тооцоолж байгаа бөгөөд ингэснээр эхний улирлын нийт төрөлт 293–294 мянга орчимд хүрэх төлөвтэй байна.
Росстат гуравдугаар сарын албан ёсны тоо баримтыг хараахан нийтлээгүй байгаа юм. Нэг, хоёрдугаар сард нас баралт мөн буурсан ч төрөлтийн уналтыг нөхөхөд хангалтгүй байв. Ийнхүү 2025 оны эхний хоёр сард ОХУ-ын хүн амь 119 мянгаар буурчээ.
Улсын хэмжээнд нас баралт төрөлтөөс дунджаар 1.6 дахин их байсан бол зарим бүс нутагт зөрүү бүр илүү байв. Калуга болон Ивановогийн бүс нутагт нас барагсад төрөлтөөс хоёр дахин их байсан юм. Харин Владимир болон Белгородод гурван нас баралт тутам нэг төрөлт бүртгэгджээ. 2024 онд ОХУ-д нийт 1.22 сая төрөлт бүртгэгдсэн нь 1999 оноос хойших хамгийн бага үзүүлэлт байсан юм. 2014 онтой харьцуулахад төрөлт гуравны нэгээр буурчээ. 2016–2024 оны ОХУ-ын хүн ам гурван саяар буурсан байна.
2020 оны хүн амын тооллогын үндсэн дээр гаргасан Росстатын тооцооллоор төрөлт цаашид ч буурах хандлагатай. Жилд төрөх хүүхдийн тоо 2027 он гэхэд ердөө 1.14 саяд хүрч болзошгүй. Төрөлтийн тоо 2020-аад оны сүүлчээр бага зэрэг сэргэх магадлалтай юм. Бага зэрэг сэргэж магадгүй ч төрөлт 2045 онд 2014 онтой харьцуулахад 25 хувиар доогуур байх хандлагатай байна. Тус улсын жилийн нийт төрөлт 1.426 сая орчимд тогтох тооцоо гарсан байгаа. ОХУ-ын жилийн нас баралтын тоо 1.8 сая болж тогтворжсон байсан ч тус улсын хүн ам жилд дунджаар 500 мянгаар буурсаар байх хандлагатай.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
za yrin delhii niit haa saiguil tm bndo argagui ch bzde
Ха ха ха ха
НАМАЙГ ОРОСОД ОЮУТАН БАЙХАД ОРОС ХҮҮХНҮҮД ЁСТОЙ ГОЁ ШААЛЦДАГ БАЙСАН СЭРЭЛ Ч ӨНДӨРТЭЙ ХЭЛҮҮГИЙ НЬ ГАНЦ ХОЁР ДОЛООГООЛ МЭЭМДЭХЭД УМДАГ НЬ ЧИЙГТЭЭД ТОСЛОГ ШИНГЭН ГАРААЛ АВАЛЦДАГ БАЙЛАА ХӨӨРХИЙ ОДОО АЯГҮЙ БОЛ АЛАНДАА БЭЛГЭВЧ ХИЙЧИХЭЭД ХУЛХИДААД БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА МАНАЙ ЗАЛУУЧУУД ОЧИЖ ОРОС ХҮҮХНҮҮДИЙГ БООВДООЧ ТЫ ЛЮБИШЬ МЕНЯ ГЭХЭД Л ДУУСАА АРААСАА ХИЙЛГЭХ МАШ ДУРТАЙ ШҮҮ ТА НАРТ ХЭЛЭХЭД