СПОРТ

Бишрэлт Металл: Тэгээс эхэлсэн амжилт

Цувралын долоо дахь тоглолтод "Бишрэлт Металл" баг ялалт байгуулснаар финалд шалгарлаа.

Өчигдөр "Эс Жи Эйпс" болон "Бишрэлт Металл" багуудын шийдвэрлэх тоглолт болсон. Тус тоглолтод 67:61 ононы харьцаатайгаар "Бишрэлт Металл" ялалт байгуулав. Ийнхүү "Бишрэлт Металл" баг 3:0 гэсэн онооны зөрүүгээс эргэн ирэлт хийснээр сагсан бөмбөгийн түүхэнд хоёр дахь удаагаа бичигдэв.

Хоёр багийн тоглолт өнгөрсөн сарын 21-нд эхэлсэн. Цувралын эхэнд "Бишрэлт Металл" багийнхан зүүн азийн BCL тэмцээнд оролцож, нэлээдгүй шахуу хуваарьтай тэмцээнүүддээ оролцсон. Тэд гурван удаа хожигдсон ч гайхалтай сайн эргэн ирэлтийг хийв.

"Бишрэлт Металл" багийн ахлагч Т.Ууганбаяр, тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр, " Гурав дараалж хожигдсон байсан. Гэхдээ бид бууж өгөөгүй. Ямартай ч финалд шалгарлаа. Цувралын тэргүүллийг авснаараа хар нүхнээс гарч чадлаа. Бид аваргыг бодохгүй байна. Урд байгаа тоглолтдоо анхаарал хандуулаад, өмнөх алдаан дээрээ ажиллаад, сайн суралцаад явж байна. Мөн манай багийнхан бүгд баатрууд. Чадлаараа бүгд тэсвэр тэвчээрээ гаргаж, энэхүү ялалтыг авлаа" гэв.

Ийнхүү "Хасын Хүлэгүүд" болон "Бишрэлт Металл" багийнхан хоёр дахь удаагаа финалд шалгарч байна. Энэ сарын 21-нд хоёр багийн финалын цуврал тоглолтууд эхэлнэ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button