Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын сонгууль: И Жэ Мён үнэлгээгээр илт давуу байна

БНСУ зургаадугаар сарын гурванд ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Тус сонгуульд Ардчилсан намын дарга асан И Жэ Мён ялалт байгуулах магадал хамгийн өндөр байгаа. Тэгвэл баасан гарагт /2025.04.18/ нийтлэгдсэн санал асуулгаар И Жэ Мён бусдыгаа илт илүүрхэж буй нь харагджээ.

Мягмар гарагаас /2025.04.15/ пүрэв гарагийн /2025.04.17/ хооронд “Gallup Korea” мянган насанд хүрэгч дунд санал асуулга явуулсан байна. Тус санал асуулгад оролцсон хүмүүсийн 38 хувь нь И Жэ Мёнийг дэмжинэ гэж хариулжээ. Түүний араас Дэгү хотын дарга Хон Жун Пё долоон хувийн рейтингтэй жагссан юм. Мөн эрх баригч намын Хөдөлмөрийн сайд асан Ким Мун Су, Ерөнхий сайд Хан Дог Су нар долоон хувийн рейтингтэй. Дараагаар эрх баригч Ардын хүч намын Хан Дун Хун зургаан хувийн рейтингтэй жагсаж байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2025 21:27

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button