"Үндэсний үйлдвэрүүд 110-140 мянгаар ноолуур худалдан авч байна"

Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасантай холбоотойгоор ноолуурын экспорт зогсонги байдалд ороод буй.
Гадаад экспорт зогссон учир ноолуурын ченжүүд малчдаас ноолуур худалдан авахаа түр зогсоогоод байсан билээ. Тэгвэл "Монголын ноос ноолуурын холбоо" ТББ-аас одоогоор ноолуур самналт үргэлжилж буй аймгуудад 110-140 мянган төгрөгөөр үндэсний үйлдвэрүүд авч байна гэх мэдээллийг өглөө. Тодруулбал,
- Хөвсгөл аймагт 139-140 мянга
- Булган аймагт 138 мянга
- Архангай аймагт 140 мянга
- Өвөрхангай аймагт 110 мянга
- Дорноговь аймагт 110-125 мянган төгрөгөөр худалдан авч байна хэмээсэн юм.
Харин малчдын зүгээс "Ноолуураа бариад очиход авах газар олдохгүй байна. Жилд ганцхан удаа ноолуурын мөнгөтэйгээ золгож өр ширээ дардаг. Гэтэл энэ жил ноолуур хямд гарах сураг бидэнд их хүнд тусаж байна" гэх мэдээллийг өгч байгаа юм.
Одоогоор зүүн аймгуудын ноолуур гарч буй бөгөөд ирэх сараас баруун аймгуудын ноолуур гарах үеэр үнэ суларна гэсэн таамаглал бий.
Энэ талаарх редакциас бэлтгэсэн өмнөх агуулга:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаана аваад байгааг хэлж өгнө үү