ОХУ, Украин хоёр бие биеэ гал зогсоосныг зөрчсөн гэж буруутгалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт /2025.04.19/ гэнэтийн мэдэгдэл хийхдээ Улаан өндөгний баярыг тохиолдуулан 30 цагийн турш гал зогсооно гэж мэдэгдсэн. Тэрбээр нэмж Украиныг мөн гал зогсооно гэж бодож буйгаа илэрхийлсэн юм. Гал зогсоосон 30 цагийн хугацаанд хоёр тал бие биеэ олон мянган удаа зөрчил гаргасан гэж буруутгажээ.
Зеленский мэдэгдэл хийхдээ ОХУ өөрсдийнхөө зарласан гал зогсоох амлалтаа гурван мянга гаруй удаа зөрчсөн хэмээсэн байна. Харин ОХУ-ын тал Украиныг мянга орчим удаа гал зогсоосныг зөрчсөн гэсэн юм.
Вашингтон гал зогсоох хугацааг сунгавал сайшаан хүлээн авна гэсэн ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ тал дээр мэдээлэл хийхдээ “Өөр тушаал өгөөгүй” хэмээжээ. Зеленский 30-аас доошгүй хоногийн турш иргэний дэд бүтцэд пуужин, дроноор цохилт өгөхгүй байхыг уриалсан юм. Хэрэв ОХУ үүнийг зөвшөөрөхгүй бол тус улс зөвхөн хүний амийг сүйтгэж, дайныг үргэлжлүүлэх бодолтой буйн нотолгоо болно хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.